Эмчийн удамтай дэлхийн шинэ мисс

Автор | Zindaa.mn
2014 оны 12 сарын 15

Лондон хотод болсон “Дэлхийн мисс” тэмцээний ялагчаар Өмнөд Африкийн гоо бүсгүй Rolene Strauss шалгарлаа. Тэрбээр 1992 оны дөрөвдүгээр сарын 22-нд төрсөн. Rolene-ий аав нь эмч бол ээж нь сувилагч юм байна. Тэрбээр энэ удмаа дагаж одоо их сургуульд анагаах ухааны чиглэлээр дөрөв дэх жилдээ сурч байгаа. Сургуулиа төгсөөд магистрын зэрэг хамгаалах зорилготой байгаа аж. Rolene багаасаа дэлхийн мисс болохыг хүсдэг байснаа тэмцээний үеэр ярьжээ. Мөн "Үнэндээ хүмүүс өөрсдийнхөө ямар чадвартай, боломжтой гэдгээ мэддэггүй. Сайн зүйл хийж, бусдад өгч, зөв зүйлийг бүтээх боломж хүн бүрт байдаг. Өөрийнхөө энэ чадварыг олж харж чадвал дэлхий ямар гайхалтай гэж?" хэмээжээ.

Rolene Strauss улсынхаа алдартай эмэгтэйчүүдийн нэг бөгөөд эрүүл мэнд, гоо сайхны бэлэг тэмдэг болдог аж. Тэрбээр энэ жилийн Өмнөд Африкийн "Glamour" сэтгүүлийн оны онцлох эмэгтэйгээр тодорсон юм байна.

Дэлхийн шинэ миссийн зургуудыг хүргэж байна.

Т.Гэрэл

Сэтгэгдэл ( 9 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
www.1958.mn(180.235.185.68) 2014 оны 12 сарын 15

Өнөөдөр зарахад бэлэн 6000 орчим ОРОН СУУЦ-н мэдээлэл манай www.1958.mn - д байна. Та өөрийн хэрэгцээнд нийцсэн байрыг манайхаас сонгоорой!

0  |  0
mgl15(99.187.124.155) 2014 оны 12 сарын 15

1922 ond torson tegeed yhdegyiee

0  |  0
kk(182.171.233.151) 2014 оны 12 сарын 15

1922 oniih gedeg chin 92-nastai Delhiin miss uu hehe

0  |  0
Top