Өнөөдөр болох үйл явдал

Автор | Zindaa.mn
2014 оны 12 сарын 15

09:00 цагт Монголбанк, Хүнс хөдөө аж ахуйн яам хамтран "Хөдөө аж ахуйн салбарын санхүүжилтийг боловсронгуй болгох" нэртэй хэлэлцүүлэг "Bluesky"-д болно.

f09:30 цагт НАМЭХ-ны 20 жилийн ойн хүндэтгэлийн арга хэмжээ, "Эмэгтэйчүүд нийгмээ өөрчилж чадна" үндэсний чуулган Тусгаар Тогтнолын Ордны Их танхимд болно.

h10:00 цагт Нийслэлийн ИТХ-ын Тэргүүлэгчдийн ээлжит хуралдаан НЗДТГ-ын хурлын А танхимд эхэлнэ.

h11:00 цагт Улаанбаатар хотын нийтийн тээврийн хэрэгсэлд бүрэн шинэчлэлт хийхээр зарлагдсан тендер буруу дүгнэгдсэн талаар Төмөрлөг машин үйлдвэрлэлийн үндэсний холбооны дэд ерөнхийлөгч Д.Жаргалсайхан, Экологбус компаны гүйцэтгэх захирал А.Цэцэгмаа, Эрдү компаны үйлдвэрийн дарга Л.Болд, болон инженерүүд Хэвлэлийн Хүрээлэнд мэдээлэл хийнэ.

h11:00 цагт Шүүхийн ерөнхий зөвлөлийн дарга Н.Лүндэндорж "Шүүхийн ерөнхий зөвлөлийн 2014 онд хийж хэрэгжүүлсэн онцлох ажлууд" сэдвээр болон цаг үеийн бусад асуудлаар Тасганы овоон дахь Шүүхийн ерөнхий зөвлөлийн байранд хэвлэлийн бага хурал хийнэ.

j09-11 цагт: Баянхошууны 200 хүүхдийн "Азийн хүүхдүүд" цэцэрлэг өнөөдөр нээлтээ хийнэ.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top