Байнгын хорооны гишүүд Их тэнгэр цогцолборт

Автор | Zindaa.mn
2014 оны 12 сарын 15
Өнөөдөр УИХ дахь Эдийн засгийн байнгын хорооны ажлын дэд хэсгийн хуралдаан Төрийн ордноос гадуур болж байна. Байнгын хороод тогтмол хуваариар төрийн ордны танхимуудад хуралддаг. Харин өнөөдөр Эдийн засгийн байнгын хорооны ажлын дэд хэсгийн хуралдаан Их тэнгэр цогцолборт болж байгаа нь анхаарал татаж байна. Эх сурвалжийн мэдээлж байгаагаар онц чухал, нууц асуудлуудыг ийнхүү Төрийн ордноос гадуур, Их тэнгэр цогцолборт хийдэг аж.
Уг хурлаар Зөвшөөрлийн тухай хууль болон холбогдох бусад хуулийн төслүүдийн талаар хэлэлцэх юм. Тодруулбал лицензийг хэрхэн олгох асуудлыг ийнхүү олны нүднээс далд хэлэлцэхээр болсон бололтой.
Энэхүү хуулиар үндэсний аюулгүй байдал, нийтийн ашиг сонирхол, хүн амын эрүүл мэнд, хүрээлэн буй орчинд хохирол учруулж болзошгүй, орчиндоо аюултай аж ахуйн үйл ажиллагаа эрхлэх, хязгаарлагдмал нөөц бүхий нийтийн өмч, эрхийг эзэмших ашиглахад зөвшөөрөл олгох, түдгэлзүүлэх, хүчингүй болгох, цуцлах, зөвшөөрөл олгох үйл ажиллагаанд хяналт тавихтай холбоотой нийтлэг харилцааг зохицуулдаг байна.
Т.Гэрэл
Зөвшөөрлийн тухай хууль болон холбогдох бусад хуулийн төслүүдийг хэлэлцүүлэгт бэлтгэх үүрэг бүхий Эдийн засгийн байнгын хорооны ажлын дэд хэсгийн хуралдаан 10.00 цагаас Их тэнгэр цогцолборт - See more at: http://politics.time.mn/content/52083.shtml#sthash.ukLTs6xH.dpuf
Зөвшөөрлийн тухай хууль болон холбогдох бусад хуулийн төслүүдийг хэлэлцүүлэгт бэлтгэх үүрэг бүхий Эдийн засгийн байнгын хорооны ажлын дэд хэсгийн хуралдаан 10.00 цагаас Их тэнгэр цогцолборт - See more at: http://politics.time.mn/content/52083.shtml#sthash.ukLTs6xH.dpuf

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top