Нийт 12142 галт зэвсэг бүртгэгджээ

Автор | Zindaa.mn
2014 оны 12 сарын 15

 “Зэвсэг-2014” арга хэмжээний хүрээнд цагдаагийн байгууллагад нийт 12142 ширхэг галт зэвсэг бүртгэгдсэн байна. Энэ нь  Улаанбаатар хотын хэмжээнд 13190 ширхэг галт зэвсэг иргэн, хуулийн этгээдэд бүртгэлтэй байдагаас 92 хувь нь бүртгүүлсэн гэсэн үг юм. Энэ удаагийн галт зэвсгийн бүртгэл нь Монгол Улсын Галт зэвсгийн тухай хууль болон ЦЕГ-ын даргын тушаалын дагуу галт зэвсгийг бүртгэж, гэрчилгээ олгох, судалгааг шинэчлэх, нуугдмал, бүртгэлд хамрагдаагүй галт зэвсгийг гэрчилгээжүүлэх зорилготой зохион байгуулсан бөгөөд сумны хууль бус наймааг таслан зогсоох, галт зэвсгээр үйлдэгдсэн гэмт хэргийг илрүүлэх зорилготой байсан аж.

Д.Солонго

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top