О.Магнайг шүүгчийг дарамталсан гэж цагдаад өгчээ

Автор | Zindaa.mn
2014 оны 12 сарын 15

ШӨХТГ-ын дарга О.Магнайг шүүгчийг дарамтласан гэж буруутган Чингэлтэй дүүргийн цагдаад өгчээ. Энэ нь ШӨХТГ-аас 13 арилжааны банкинд шалгалт хийж шаардлага хүргүүлсэн хэрэгтэй холбоотой аж.

Арилжааны банкууд иргэдэд зээл олгохдоо үйл ажиллагааны зардал хэмээн олгосон зээлийн үнийн дүнгийн нэг хувийн шимтгэл авдаг. Уг суутгасан мөнгөн дүнгийн хүүг иргэд төлж байгаа нь хууль бус үйлдэл хэмээн үзсэн. Гэвч энэ шаардлагыг эсэргүүцсэн арилжааны банкууд шүүхэд хандсан ч шүүх хурал хойшлогдсоор өнөөдрийг хүртэл тодорхой шийдэлд хүрч чадаагүй байгаа. Энэ хэрэгтэй холбоотойгоор О.Магнайг Захиргааны хэргийн 20 дугаар шүүхийн шүүгч С.Төмөрбаатарыг дарамталсан хэмээн гомдол гаргажээ. Гэвч О.Магнай мэдэгдэхдээ "Өдөр болгон цагдаагаас ирж мэдүүлэг өгөхийг шаардаж байгаа. Шударга байхыг шаардсан намайг дарамтласан гэж үзэж болохгүй хэмээлээ. Ямартаа ч энэ хэрэг ШӨХТГ-ын талд шийдэгдвэл арилжааны банкууд өнгөрсөн хугацаанд иргэдээс авсан бүх шимтгэлээ буцаан олгох ёстой бөгөөд хэдэн их наядаар тоологдох мөнгө учраас банкууд асуудлыг ингэж сунжруулж байгаа" хэмээн гэлээ.

 

Д.Солонго

Сэтгэгдэл ( 1 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
шударга(202.21.106.118) 2014 оны 12 сарын 15

магнай зөв л ажил хийж байгаа юм байна,нээрээ банкууд тэгж ажилладаг,тэр хэмжээгээрээ ард түмнийг шулдаг нь үнэн,харин Магнай дуудсан цагт нь өөрөө очих боломжгүй бол итгэмжлэгдсэн хүнээ явуулах хэрэгтэй шүү

0  |  0
Top