Ж.Эрдэнэбат: Эдийн засаг маш хүнд байна

Автор | Zindaa.mn
2014 оны 12 сарын 15

Шинэ Засгийн сайд нар ажлаа аваад долоо хонож байна. Эдийн засгийн байдал ямар байгаа талаар Сангийн сайд Ж.Эрдэнэбатаас зарим зүйлийг тодрууллаа.

- 2014 оны төсвийн тодотголыг хэлэлцэхэд төсөв нэг их наяд төгрөгөөр тасарсан гэж байсан. Одоо байдал яг ямар байна вэ?

- МАН-ын бүлгийн хурал дээр манай намаас гарсан зургаан сайд оролцож, бодит байдлын талаарх мэдээлэл өглөө. Бүлгийн хуралдаанаар 2014 оны төсвийн тодотгол болон эдийн засгийн байдлын талаар мэдээлэл өгсөн. Улс орны санхүү, төсөв маш хүнд байна. Төсвийн санхүү 717 тэрбум төгрөгийн үлдэгдэлтэй байна. Засгийн газрын дотоод өр 2.4 их наяд төгрөг, нийт 3.1 их наяд төгрөгийн өртэй байна. Чингис, Самуурай бонд, Хөгжлийн банкны зээл, үнэ тогтворжуулах хөтөлбөрийн санхүүжилтийг ил тод болгох нь зүйтэй гэж үзэж байна.

- Тасраад байгаа нэг их наяд төгрөгийг хэдхэн хоногийн дотор нөхөж олох боломжгүй. Тэгэхээр 2015 онд өртэй орно гэсэн үг үү?

- Би ажлаа аваад удаагүй байгаа ч Засгийн газрын бүтэц өөрчлөгдсөнтэй холбогдуулан 2014 оны төсвийн тодотголыг УИХ-д өргөн барьсан. Ер нь манай улсын эдийн засгийн байдал хүнд байна. Маш олон санхүүжих зардалууд ар араасаа хүлээсэн, хөрөнгө оруулалтын гүйцэтгэл 63 хувьтай явж байна. Үлдсэн 10 гаруй хоногийн хугацаанд бид 600 гаруй тэрбум төгрөгийн хөрөнгө оруулалт хийх шаардлага Сангийн яамны өмнө тулгарсан байна. Манай улсын орлого төвлөрүүлдэг байгууллагууд арванхоёругаар сард багтаад төлөвлөгөө биелүүлнэ гэдгээ хэлсэн. Харамсалтай нь өмнө нь орлогын төлөвлөгөө нэг их наяд төгрөгөөр тасаард явчихсан. Хэдхэн хоногийн өмнө энэ мөнгийг бүрдүүлэх боломж байхгүй. Бид 2014 оны төсвийн тодотголыг бодит нөхцөл байдалд тулгуурлан өргөн барихыг хичээсэн боловч хугацаа богино байсан. Төсвийн жил дуусч байна. Өмнөх Засгийн газрын хэрэглээд дуусаан зардлыг хасах боломжгүй. Тиймээс бид өмнөх Засгийн газрын тавьсан нийслэлийн өрийг барагдуулах, яамдуудын санхүүжилтийг хийх зорилгоор 2014 оны төсвийн тодотгол хийгдсэн.

- Тендер аваад ажлаа хийчихсэн компаниудын санхүүжилтийг яаж хийх вэ? Мөнгө байхгүй гээд байгаад байх уу?

- Одоогийн байдлаар 420 орчим тэрбум төгрөгийн санхүүжилт дутуу байгаа. Тэгэхдээ гүйцэтгэлээр нь санхүүжүүлнэ гэж Сангийн яам үзэж байгаа. Тэгэхээр он дуустал 300 орчим тэрмбум төгрөгийн санхүүжилтийг зайлшгүй хийх шаардлагатай. Энэ санхүүжилтийг ямар эх үүсвэрээс яаж хийх вэ гэдгийг Засгийн газрын түвшин, Ерөнхий сайдтай ч гэсэн ярилцаж байгаа. Төрийн сангийн данс хэдэн тэрбумаар хасах руу орсон энэ нөхцөлд 300 тэрбумыг хөрөнгө оруулалтад хийх боломж байна. Үлдсэн мөнгийг хэрхэн яаж олохыг Загсийн газраас шийднэ

- Та шинэ яам авлаа. Бүтэц орон тоо нь өөрчлөгдөх үү? Дэд сайдын асуудал ямар шатандаа явж байгаа бол?

- Дэд сайдын томилгоог манай намы бүлэг яриагүй. Харин дэд сайд болох хүсэлтээ ирүүлсэн олон хүн байна. Дэд сайдад ямар шалгуур тавихыг намын дарга бүлгийн гишүүдэд хэлсэн.

Л.Од

Сэтгэгдэл ( 4 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Zochin(103.229.122.235) 2014 оны 12 сарын 17

Ta bitgii gonginood bai. Ediin zasag hundersniig medehgui Ih hyrald yu hiij syyj baisan um be. Chadna gej saidiin syydal goriloo biz dee. Chadmaargui bol erthen ugsun ni deer dee.

0  |  0
Тэрбиш(150.129.140.65) 2014 оны 12 сарын 15

Үгүй энэ дэд сайдыг чинь гуйж хийдэг болсон юм уу?, ккк

0  |  0
Зочин(103.229.123.21) 2014 оны 12 сарын 15

ман ан- л эз- г хүнд :(( болгосон шүү дээ.

0  |  0
Т.Доржсүрэн(202.179.11.94) 2014 оны 12 сарын 15

Эдийн засаг үнэхээр хүнд байгааг жирийн иргэн ч мэдэж байгаа шүү. Шинэ залуу, эрч хүчтэй сайд ирсэн учраас зоригтой шийдвэрүүд гаргаж чадна гэдэгт итгэж байна. Өмнө нь Монгол улсад томоохон төсөв бүрдүүлдэг, газар тариалангийн тэр дундаа үр тарианы 50 хувиас дээш ургаж төвлөрүүлдэг том аймгийн түүртэх юимгүй авч яваад олон сайхан ажил хийж ард түмэнд үнэлэгдсэн хүн. Шийдвьэрлэвэл шийдвэрлэсэн шийг шийдвэрлэдэг, дүлэгнэж буцаад байдаггүй гэж ярьдаг юм. Тийм л хүн .Сайн хүн Сангийн сайдад олж тавьсан байна гэж бодож байна.

0  |  0
Top