Инфографик:Хамгийн олон удаа цаазын ял гүйцэтгэсэн орнууд

Автор | Zindaa.mn
2014 оны 12 сарын 16

Сүүлийн үед цаазаар авах ялыг халж “Цаазын ялгүй орон”-ы тоо нэмэгдэж байгаа ч статистик тоо баримтаар цаазаар авах ял сонссон болон цаазлуулсан хүний тоо буурахгүй байгаа аж.

Монгол Улсын хувьд  Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж 2010 оны нэгдүгээр сарын 14-нд цаазаар авах ялыг хэрэгжүүлэхийг түдгэлзүүлж байгаагаа УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаан дээр албан ёсоор мэдэгдсэн юм. Энэ мэдэгдэл Ази тивд ч томоохон дэвшил авчирсан гэдгийг НҮБ-аас үнэлсэн билээ. Түүнчлэн Монгол Улс сүүлийн жилүүдэд цаазын ял гүйцэтгээгүй гэдгээрээ тивдээ дээгүүр үнэлгээ аваад байгаа аж.

Дашрамд сонирхуулахад, үүнээс өмнө Монгол Улс цаазаар авах ялыг 1921, 1953 онд тус тус хүчингүй болгож байжээ

Тэгвэл өнөөдрийн байдлаар дэлхийн 57 орон цаазын ял гүйцэтгэдэг байна.
Эдгээр орны жагсаалтад ардчиллын эх орон гэгддэг АНУ ч багтаж байгаа юм. Эндээс харахад цаазын ял “хэвийн” ардчилалд хавтгайран нөлөөлдөггүй бололтой.

Сэтгэгдэл ( 1 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
() 0 секундын өмнө

Top