Г.Гомбосүрэнгээс Gee хүртэлх өвлийн өвгөний буухиа

Автор | Zindaa.mn
2014 оны 12 сарын 16

“Gee хороолол миний дош” хэмээн гэр хорооллынх гэж өөрийгөө тодорхойлон хурц үгтэй дуунуудаараа нийтэд танигдсан "Монгол реппер" Gee ахин өвлийн өвгөн болов. Урт нөмрөг бүхий цагаан дээл, цагаан сахалтай реппер захын гэр хорооллын амьдралын боломж тааруу бяцхан хүүхдүүдийг баярлуулжээ. Энэ тухайгаа өөрийн фэйсбүүк хуудаснаа нийтэлсэн бөгөөд хүмүүсийн сэтгэгдэл эерэг байлаа. “Хүүхэд багачуудыг баярлуулна гэдэг буянтай ажил” хэмээн сайшаасан комментоор дүүрэн байв.

Тэгвэл XX зууны өвлийн өвгөн болох Ардын жүжигчин Төрийн шагналт, Хөдөлмөрийн баатар Г.Гомбосүрэн, XXI зууны гавьяат жүжигчин З.Жарантав нар алдар гавьяатай хүүхдүүдийг баярлуулдаг байжээ. Өвлийн өвөө гэвэл урт цагаан сахал, таягтай ан амьтнаа дагуулсаар хойт туйлаас чарга туйлан ирдэг гэдгийг тэр үеийн хүүхэд бүрийн зүрх сэтгэлд үлдээж чадсан сайхан буурлууд.

 Б.Энхзаяа

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top