134.601 ширхэг хувьцаа 231.5 сая төгрөгөөр арилжаалагдлаа

Автор | Zindaa.mn
2014 оны 12 сарын 15

Монголын хөрөнгийн биржийн өнөөдрийн үнэт цаасны арилжаагаар 20 хувьцаат компанийн нийт 134.601 ширхэг хувьцаа 231.5 сая төгрөгөөр арилжаалагджээ. Энэ өдөр II ангилалд 19 компанийн 10.762 ширхэг хувьцаа арилжигдаж 31.5 төгрөгийн, гүйлгээ хийгдсэн байна. Өдрийн багцын арилжаагаар нэг компанийн нийт 123.839 ширхэг хувьцаа арилжаалагдсан ба нийт 200 сая төгрөгийн гүйлгээ хийжээ. Мөн топ-20 индекс 14.679.77 нэгж буюу 2.26 хувиар буурсан дүн гарчээ. Харин зах зээлийн бодит чиг хандлагыг илэрхийлэх зорилгоор нэвтрүүлж буй “MSE ALL” туршилтын индекс 990.96 нэгж болж 0.04 хувиар өссөн үзүүлэлттэй байна. Тус индексийн хувьцаа цөөн тоогоор арилжигдаж ханшийг огцом хөдөлгөх, зах зээлийн үнэлгээ өндөр компанийн индекст нөлөөлөх нөлөөллийг тэнцвэржүүлэх, хувьцааны ханшийн бодит чиг хандлагыг илэрхийлэх зорилгоор нэвтрүүлж байгаа аж.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top