Шугам сүлжээний насжилтыг бууруулж, шинэчлэл хийнэ

Автор | Zindaa.mn
2014 оны 12 сарын 16

Улаанбаатар хотын, үерийн аюулын эрсдлийг бууруулж, хүн амыг үер усны гамшгаас урьдчилан сэргийлэх зорилгоор “Улаанбаатар хотын үерийн хамгаалалтын барилга байгууламжийг 2020 он хүртэл хөгжүүлэх хөтөлбөр”-ийг хэрэгжүүлэхээр боллоо.  Энэхүү хөтөлбөр хэрэгжсэнээр үерт өртөх шууд эрсдлийн бүсэд байрлах 3000 айл өрх, цаашлаад нийслэлийн хүн амын эрүүл аюулгүй орчинд амьдрах нөхцөл бүрдэнэ хэмээн үзэж байгаа юм.  Уг хөтөлбөрийн хүрээнд одоо байгаа шугам сүлжээний насжилтыг 78,3 хувиас 40 хувь хүртэл бууруулж шинэчлэлт хийнэ. Мөн газрын гадаргын болон зам талбайн борооны ус зайлуулах шугам сүлжээний хүчин чадлыг нэмэгдүүлж үргэлжилсэн бороонд ус тогтохгүй байх нөхцөл боломжийг бий болгох аж. Ингэснээр үерийн далан сувгийн ашиглалт сайжирч, далан сувгийн цэвэрлэгээний зардал буурах тооцоог гаргасан байна. Уг асуудлыг Нийслэлийн ИТХ-ын Тэргүүлэгчид хэлэлцэн дэмжлээ.

Д.Солонго

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top