Коммент: В.Путины барууныхны тухай хэлсэн эрс шийдэмгий үгс

Автор | Zindaa.mn
2014 оны 12 сарын 16

Zindaa.mn өмнө нь барууны улс төрчид Орос болон Владмир Путины тухай хэлсэн хатуухан үгсийг хүргэж байсан. Тэгвэл энэ удаа эдийн засгийн хорионд орж, ганцаардсан баавгай хэмээн нэрлэгдэж буй Владимир Путин барууны хоригууд болоод эдийн засгийн талаар юу хэлснийг “Коммент” булангаараа хүргэж байна. ОХУ-ын төрийн тэргүүн өөрийн англи хэвлэлүүддээ ойрын хоёр сард ийм зүйлүүд ярьжээ.

  • АНУ-д Оросыг доромжлон гутаах ямар ч төлөвлөгөө байхгүй. Харин үүний оронд тэд манай улсыг хөтөлж, замыг минь заахыг хүсч байна. Тэд түүхийг өөрчлөх бус манай улсыг бидний гараар удирдах гэж байна. Гэвч тэд хэзээ ч ингэж чадахгүй. Тэгээд ч ийм алхам амжилттай болж байсан удаа байхгүй. Ирээдүйд ч ийм зүйл болохгүй.

sptimes.ru, 11.20

  • Үндэсний бахархал, тусгаар тогтнолоосоо хэзээ ч татгалзахгүй. Бид цаг үеийн ямар ч дуудлагыг хүлээн авч, ялахад бэлэн.

yandex.ru, 11.22

  • Украйн эсвэл Крымын байр сууринаас болоод ингэж байгаа гэж бодож байна уу. Үгүй. Хэрэв ийм асуудал байгаагүй бол өөр нэг шалтгаан гаргаад л ирэх байсан.

Yandex.ru, 11.24

  • Энэ байдал бидэнд хохирол учруулж байна уу? Зарим талаар. Гэхдээ сүйрүүлэх хэмжээнийх биш.

Englishrussia.com, 12.02

  • Орчин үеийн хямрал харилцан хамааралтай. Хориг арга хэмжээ, газрын тосны үнийн уналт, үндэсний валютын ханшны уналт нь зөвхөн бидний хувьд сөрөг эсвэл бүр сүйрлийн үр дагаварт хүргэнэ гэдэг чинь тогтоочихсон тодорхой зүйл огт биш. Тийм зүйл болохгүй.

Englishrussia.com, 12.02

  • АНУ иргэдийн­хээ, холбоотнуудынхаа үзэл санаанд нөлөөлж, тэднийг өөрийн харьяат байлгахыг хичээдэг. Ингэж ч чаддаг. Харин бид өөрсдийн үндэсний ашиг сонирхлоо хамгаалахыг оролдож байгаа нь тэднээс өөр харагдаж байгаад бухимдаж байгаа.

yandex.ru, 12.04

  • АНУ дэлхийн хүчний тэнцвэрийг алдагдуулах зорилгоор ОХУ-ыг яаж хөдлөхийг заах гэж байгаа. Украйн НАТО-д элсэх тухай ярих болсон нь үүний 100 хувь баталгаа болно.

yandex.ru, 12.04

  • Орос, Германы худалдаа буурах нь 300 мянга орчим герман иргэнийг ажлын байргүй болгох эрсдэлтэй.

yandex.ru, 12.04

  • Европын орнууд энэ төслийг хүсэхгүй байгаа бол хэрэгжүүлэхгүй. Бид хийн урсгалыг дэлхийн бусад бүс нутагт чиглүүлнэ. Тухайлбал, байгалийн хийг шингэрүүлэх төслүүдийг хурдавчлах аргаар үүнийг хэрэгжүүлэх болно.

Themoscownews.com, 12.04

  • Оросын ард түмэн хэзээнээс л америкуудад үнэхээр дуртай. Гэвч АНУ-ын улс төр үүнийг хүлээн зөвшөөрөхгүй байх шиг. Америкт оросуудад дургүйгээсээ дуртай хүмүүс нь илүү олон байдаг гэж би боддог. АНУ-ын эрх баригчид манай талаар сөрөг хандлагатай байдаг гэж манай иргэдийн олонхи нь үзэж байна.

yandex.ru, 12.04

  • Бид өөр төсөл, хөтөлбөр хэрэгжүүлснээр Европ тэр хэмжээний хийг Оросоос авах боломжоо алдана гэсэн үг. Энэ нь Европын орнуудын эдийн засгийн эрх ашигт нийцэхгүйгээс гадна бидний хамтын ажиллагаанд хохирол учруулна. Европ дахь манай түншүүдийн сонголт ийм. Тэд бол худалдан авагчид.

Themoscownews.com, 12.04

  • Оросын ирээдүй, хэтийн төлөв байдал гадны ямар нэгэн улсаас бус зөвхөн биднээс шалтгаална.

Rt.com, 12 сарын 5

  • Хөрш зэргэлдээ Украйны хямралаас болоод Барууны орнууд эдийн засгийн хатуу хориг арга хэмжээ авч, газрын тосны үнэ унасан нь Орост хүнд цохилт болж байна.

Pravda.ru, 12.05

  • Оросын эсрэг тавьж буй хориг арга хэмжээнүүд нь АНУ-ын бухимдсан байдлын илрэл юм. Энэ нь Крымийн хавартай огтхон ч хамаагүй.

Themoscownews.com, 12.05

  • Оросыг барих бодлого өчигдөр гарч ирсэн юм биш. Хэн нэгэн нь Оросыг хэтэрхий бие дааж эхэллээ гэж тооцох бүрдээ л түүнийг ашиглаж байдаг.

Worldnewspaper.com, 12.05

  • “Өмнөд урсгал” төслийг хэрэгжүүлээгүй Болгар бүрэн эрхт улсын дайтай байж чадахгүй бол ядахдаа Европын комиссоос алдагдсан боломжит ашгаа нэхэмжлэх хэрэгтэй. Болгар улсын төсөвт шатдаг хийн транзитаас жил тутам 400 сая ам.долларын татвар төвлөрөх боломжтой байв. Гэхдээ тэд арай өөр амлалт авсан бол энэ нь тэдний хэрэг.

Themoscownews.com, 12.05

  • Манай арми орчин үеийн, байлдааны чадвартай, зөөлөндөө зөөлөн хатуудаа хатуу. Эрх чөлөөгөө хамгаалахад бидэнд хангалттай хүч, эр зориг, тэмүүлэл байна.

sptimes.ru, 12.05

  • Орос өндөр үнэтэй зэвсэглэлээр хөөцөлдөх уралдаанд оролцохгүй. Гэхдээ өөрийн аюулгүй байдлыг бүрэн хэмжээгээр хангана. Ийм стандартын бус шийдвэр Орост байгаа.

Worldnewspaper.com, 12.05

  • Өнөөгийн бидэнтэй тулгарч байгаа хүндрэлүүд бидэнд шинэ боломжуудыг нээж байна.

sptimes.ru, 12.05

  • Өнөөгийн нөхцөл байдлыг даван гарахын тулд иргэн бүр өөрийн нөөц, боломжийг дайчлах хэрэгтэй.

Rt.com, 12 сарын 5

  • Орос оронд хэцүү цаг ирж, эдийн засгийн хувьд бүрэн бие даах шаардлагатай болсон.

Pravda.ru, 12.05

  • Орос ямар ч дарамт шахалтыг тэвчихгүй. Европын ихэнх орны хувьд үндэсний бахархал гэдэг ойлголт аль хэдийн мартагдаж, тусгаар тогтнол дэндүү том тансаглал болж хувирсан.

Worldnewspaper.com, 12.05

  • Оросын хувьд төрийн бодит тусгаар тогтнол гэдэг нь оршин тогтнох туйлын, зайлшгүй шаардлага. Үүнийг АНУ болон бусад улс орон ойлгох ёстой.

Worldnewspaper.com, 12.05

  • Улс төржилгүйгээр харин шинэчлэх зорилго дор Украйны эдийн засагт туслах хэрэгтэй байна. Гэтэл барууныхан маань үүнийг хийхийг яарахгүй байгаа юм.

Worldnewspaper.com, 12.05

  • Олон туйлт ертөнцийн төлөө Орос зогсох болно. Дэлхийд энэ байдлыг үгүй хийх боломжийг өгөхгүйн төлөө Орос байх юм.

Worldnewspaper.com, 12.05

  • Орос орон Европ, Америктай харилцаагаа муутгах гээгүй байна. Үүний зэрэгцээ дэлхийн олон стратегийн найз нөхөд түншүүд Орост байгаа.

Worldnewspaper.com, 12.05

  • Гадаадын хөрөнгө оруулалт, хамтарсан төслүүдийг хэрэгжүүлэхэд Орос дэлхийд нээлттэй.

Worldnewspaper.com, 12.05

  • Эдийн засгийн хориг бүгдэд хор хөнөөлтэй, тэр дундаа хориг тавьсан орнуудад ч ялгаагүй.

Pravda.ru, 12.05

  • АНУ үргэлж Орос болон түүний хөрш орнуудын харилцаанд шууд бас шууд бус замаар нөлөөлсөөр ирсэн тайзны арын тоглогч.

Onlinenewspaper.com, 12.09

  • Гадаадын дэмжлэгтэй  фракцууд Оросоос салан тусгаарлахыг зорьж байгаа нь Югославын жишээг давтаж байна. Бид үүнээс хамгаалах үүрэгтэй.

Onlinenewspaper.com, 12.09

  • Хэрэв Америкаас ОХУ-д шинэ хориг арга хэмжээ авбал ОХУ-ын тал зайлшгүй хариу арга хэмжээ авах болно.

Worldnewspaper.com, 12.15

Б.Ариунцэцэг

Сэтгэгдэл ( 4 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
бодсоноо л хэллээ(89.0.140.107) 2014 оны 12 сарын 17

Дашийн шог, бардам ам шалдан гуя гэж бодож байна даа хөө

0  |  0
БАКА(103.242.47.178) 2014 оны 12 сарын 16

Манай нөхөдүүд В ПУТИН шиг байгаасай бэжин хав шиг байх юм даа хөөрхий

0  |  0
Zochin(104.33.26.52) 2014 оны 12 сарын 16

Oros ene baidlaarai ukrainaas ilvv xyamrald orno America Europe Japan South Korea zereg tom zax zeel Orosd oldoxgvi xujaa bol oorsdoo tom exportlogch uls orosiig soxrvvlex ni xujaad ashigtai tegej baij tvvxii neft baigaliin xii xyamd abna gedgee medej bgaa. Iran Venezuela Kuba zereg xolbootnuud ni yaj ch tuslaj chadaxgvi oorsdiigoo yaay gej baij. Kazakhstan Belarus Uzbek Kirkizstan zereg omnod xorshvvd ni daanch nemer bolj chadaxgvi baidag neg l odor xilgenesen Orosuud Putiniig barij dvvjlex bx daa

0  |  0
zzzzz(80.12.35.14) 2014 оны 12 сарын 16

Endees manai setguulch gej oorsdiigoo nerleh nohduud ym bodmoor

0  |  0
Top