Өнөөдөр Зулын хорин таван

Автор | Zindaa.mn
2014 оны 12 сарын 16

Өнөөдөр билгийн тооллын XVII  жарны "Тийн ялгуусан" хэмээгч модон морин жилийн өвлийн тэргүүн хөхөгчин гахай сарын шинийн 25. Энэ өдрийг Зулын 25 хэмээн хүндэтгэж, ариун буяны үйлд шамдан, нүгэл хилэнцийг цээрлэдэг билээ.

Шар малгайтны тэргүүн Богд Зонхов 1419 оны өвлийн эхэн сарын 25-ны өдөр насан өөд болсон тул түүний дурсгалыг хүндэтгэн жил бүр Зулын 25-ныг буян үйлдэх өдөр хэмээн тэмдэглэдэг уламжлалтай болжээ.

"Богд Зонхов нь таван зэргийг гийгүүлэгч зул, сайтар номлосон алтан эрхи хэмээх шастир, Охин тэнгэрийн магтаал, Парчингийн тайлбар зэрэг бүтээл туурвижээ. Зонхов нь 1417 оноос эхлэн сүм дуган бүтээн, түүний дотор бурхан шүтээн, тахил, хурал номын дэг жаяг, лам нарын хувцас өмсгөлийг хэрхэх тухай асуудлыг шийдэн, буддын шашинд өөрчлөлт хийсэн гэдэг.

Төвд, Монгол лам нарын номын хувцас шар болох, Гигү малгай, овоодой малгай, хэлтгий захтай дээл, орхимж, сөөхий гутал өмсөх зэрэг нь Зонховын үеэс эхлэн баримталсан ёс ажээ. Зонхов олон зуун шавь нартаа бурхны ном сургаал тавин, лүн, ван хүртээж, аглагт нямба бясалгал үйлдэн, олон зуун сүм дуган бүтээх нөр их ажлыг эхлүүлсэн байна.

Д.Эрдэнэ

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top