ОХУ-ын Төв банк зээлийн хүүгээ огцом өсгөлөө

Автор | Zindaa.mn
2014 оны 12 сарын 16

ОХУ-ын Төв банк зээлийн хүүгээ 10.5-аас 17 хувь хүртэл өсгөсөн байна. Тэд энэхүү шийдвэрээ рублийн зогсолтгүй уналтыг хөнгөвчлөх болон инфляцийг бууруулах зорилготой хэмээн тайлбарласан байна.

Барууны орнууд ОХУ-д эдийн засгийн хориг тавьснаар газрын тосны үнэ унаж, рублийн ам.доллартай өрсөлдөх чадвар ихээр буураад байгаа юм. Өмнө нь 60 рубль нэг ам.доллартай тэнцдэг байсан бол өдгөө 67 рубль ийм үүрэг гүйцэтгэх болсон.

Энэ оны эхнээс Төв банк рублийн ханшийг тогтворжуулах олон арга хэмжээ авсан билээ. Тухайлбал, зах зээлд рубль худалдан авсан ч төдийлөн амжилтад хүрээгүй байна.

Дэлхийн банк хэрвээ газрын тосны эргэлтийг сайжруулахгүй бол ОХУ-ын эдийн засаг 2015 он гэхэд 0.7 хувьд хүртлээ буурна хэмээн анхааруулаад байгаа юм.

Б.Ариунцэцэг

Сэтгэгдэл ( 1 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Орос нойлын цаас(202.55.191.76) 2014 оны 12 сарын 16

Томроод байсан Оросын рубль нойлын цаас болж байна даа. Өнгөрсөн онд 1ам доллар 30 рубль байсан одоо 1 ам доллар 60 рубль болчихсон бүтэн нэг дахин унасан байна даа манайх орос шиг унасан бол 1 ам доллар 3800 төгрөг болох юм байна харин манайхан сайн ажиллаж гайгүй барьж дээ.

0  |  0
Top