Агентлагийн хэлтсийн ажилчдын тоо 10-15 байхаар боллоо

Автор | Zindaa.mn
2014 оны 12 сарын 16

 Засгийн газрын өчигдрийн хуралдаанаар яам, агентлагуудын тоог эцэслэн тогтоож, нэгжийг цөөлөхөөр болсон байна. Тодруулбал 2-4 хүнтэй хэлтсүүдийг татан буулгах аж. 100 болон түүнээс дээш хүнтэй агентлагууд орлогчтой байх бөгөөд түүнээс доош хүнтэй тохиолдолд орлогч байх шаардлагагүй гэж үзжээ. Агентлагуудын хэлтсийн ажилчдын тоо дунджаар 10-15 байна гэж зааж өгсөн нь шаардлагагүй албан тушаалуудыг 15 хувиар бууруулж буй явдал гэв.  Яам, агетнлагуудын нэгжийг цөөлснөөр хурдан шуурхай үйлчлэх, шат шатны хүнд суртлыг үгүй болгох нэг боломж аж. Мөн шилэн дансны тухай хуулийг хэлэлцсэн бөгөөд энэхүү хууль нь хэрэгжиж эхэлснээр төрийн байгууллагуудын санхүүгийн тайлан, бичиг баримтууд шилэн дансанд төвлөрчтатвар төлөгчдөд нээлттэй болох юм байна.

Л.ОД

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top