Дэлхийн шилдэг зураглаачдын наадамд монголчууд оролцоно

Автор | Zindaa.mn
2014 оны 12 сарын 16

 Америкийн кино зураглаачдын холбоо “Дэлхийн шилдэг зураглаачдыг шалгаруулах наадам”-д манай зураглаачдыг урьжээ. Манай улсын зарим уран бүтээлчид Холливудынхны хараанд өртөж эхэлж байгаа илэрхийлэл энэ юм. Тухайлбар Д.Ангараг зургийн найруулагчийн хувьд АНУ-ын уран бүтээлчидтэй хамтран ажилладаг юм. "29th ASC Annual Awards" наадамд орж буй манай улсын 10 зураглаачидтай АНУ-ын элчин сайдын яам, Air market компани хамтран ажиллаж байгаа аж. Уг наадамд дэлхийн алдарт зураглаачид, найруулагчид, жүжигчид, дуучид, хүндэт зочид болон шагналд нэр дэвшигчид, ивээн тэтгэгчид  болон болон "Universal Studios", "Warner Bros", "Paramount Pictures", "Sony pictures" кино түгээгч компаниудын төлөөлөгчдөөс бүрдэх 1600 дэлхийн алдарт уран бүтээлчид оролцох ажээ.

Д.Солонго

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top