Эбола вирусээр өвчилсөн хүний тоо 18008 боллоо

Автор | Zindaa.mn
2014 оны 12 сарын 16

Дэлхийн 9 улсад 2014 оны 12 дугаар сарын 07-ны өдрийн байдлаар эбола вируст халдвараар нийт 18008 хүн өвчилж, 6437 (35%) хүн нас барсан байна. 12 дугаар сарын 03-ны өдрөөс хойш 797 шинэ тохиолдол, нас баралт 381 хүнээр тус тус нэмэгджээ. Нийт 639 эрүүл мэндийн ажилтан өвчилж, 54% (349) нь нас барсан нь өмнөх мэдээллээс хойш 17 хүнээр нэмэгдсэн байна.

Гвинейд өвчний дэгдэлт бага зэрэг нэмэгдэж, 12 дугаар сарын 07-ны өдрийн байдлаар 103 батлагдсан болон болзошгүй тохиолдол, Либерит буурч, 12 дугаар сарын 03-ны өдрийн байдлаар 29 батлагдсан тохиолдол, харин Сьерро-Леонд тархалт нэмэгдэж, 12 дугаар сарын 07-ны өдрийн байдлаар 397 батлагдсан тохиолдол нэмэгдэн бүртгэгджээ.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top