Инфографик:Бүртгэлтэй ажилгүй иргэдийн 40,6 хувь нь бүрэн дунд боловсролтой

Автор | Zindaa.mn
2014 оны 12 сарын 17

Хөдөлмөр эрхлэлтийн байгууллагад бүртгүүлсэн ажил хайгч иргэдийн тоо 2014 оны 11 дүгээр сарын эцэст 51.6 мянга болсны 28.8 мянга нь эмэгтэйчүүд байна. Эдгээр бүртгэлтэй ажил хайгчдын 35.9 мянга нь ажилгүй иргэд байгаа нь өмнөх оны мөн үеийнхээс 16.3 хувиар буурч, өмнөх сарынхаас 4.9 хувиар өссөн үзүүлэл аж. Бүртгэлтэй ажилгүй иргэдийн 20.2 мянга буюу 56.2 хувийг эмэгтэйчүүд эзэлж, өмнөх оны мөн үеийнхээс 0.7 пунктээр өсчээ. Аймаг, нийслэлийн хөдөлмөр эрхлэлтийн байгууллагад 2014 оны эхний 11 сард ажилгүй 100.1 мян.иргэн шинээр бүртгүүлж, бүртгэлтэй байсан 24.8 мян.иргэн ажилд зуучлагдан орж, 108.7 мян.иргэн ажил идэвхтэй хайхгүй байгаа шалтгаанаар бүртгэлээс хасагджээ.

Сэтгэгдэл ( 2 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
() 0 секундын өмнө

Top