Өнөөдөр дэд сайдууд тодорно

Автор | Zindaa.mn
2014 оны 12 сарын 17

УИХ-д суудалтай улс төрийн намууд дэд сайдуудын зөвшилцөлд өчигдөр хүрсэн байна. Ингэснээр Ардчилсан намаас Сангийн яам, Барилга хот байгуулалтын яам, Эрүүл мэндийн яам, Зам тээврийн яаманд дэд сайдуудыг томилохоор болсон бол Монгол ардын нам Уул уурхайн яам, Хүнс хөдөө аж ахуйн яам, Аж үйлдвэрийн яам, Боловсрол Соёл Шинжлэх ухааны яам, Гадаад хэргийн яам, Хүн ам хөгжлийн нийгмийн хамгааллын яаманд тус тус дэд сайдуудыг томилох шийдэлд хүрсэн байна. Өнөөдөр дэд сайдуудын нэрс тодрох бололтой.

Д.Солонго

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top