Өнөөдөр болох үйл явдал

Автор | Zindaa.mn
2014 оны 12 сарын 17

11.20 цагт Монгол Улсын Гадаад хэргийн сайд Л.Пүрэвсүрэн, Япон Улсаас Монгол Улсад суугаа Элчин сайд Т.Шимизү нар Япон Улсын Засгийн газрын буцалтгүй тусламжийн хүрээнд “Монгол-Японы сургалтын эмнэлгийг барьж байгуулах төслийн Нарийвчилсан зураг төсөл”, мөн Шинжлэх Ухаан Техникийн Их Сургуульд “Provision of Japanese SME’s Products 2014” төслийг хэрэгжүүлэх тухай хоёр орны Засгийн газар хооронд солилцох Ноот бичигт гарын үсэг зурна. Арга хэмжээ Гадаад хэргийн яамны байранд болно.

12.45 цагт “Монголын сэтгүүлчдийн эвлэл” “Практикал даатгал” ХХК хамтран эрхэм сэтгүүлчдээ хамгаалах хамтын ажиллагааны хүрээнд "Зууны мэдээ" сонины байранд хэвлэлийн бага хурал хийнэ. Утас: 86060606, 99841725

13.00 цагт Оюутны Өргөө цогцолборт байгуулагдаж буй "Оюутны Эрүүл мэндийн төв"-ийн нээлт болно. Тус төвийг ДЭМБ, Монголын Оюутны Холбоо, АШУҮИС хамтран байгуулж байгаа бөгөөд сургууль харгалзахгүйгээр бүх оюутныг үнэ төлбөргүй үзэж, эмчилгээ хийх юм. Утас: 90064040

15.00 цагт Монгол улсын Шинжлэх ухааны Академиас олон нийтийг соён гэгээрүүлэх, шинжлэх ухааныг олон нийтэд сурталчлан таниулах эрхэм зорилгын хүрээнд “Академичдын цуврал лекц”-ийг жил бүр уламжлал болгон зохион байгуулдаг  цуврал лекцийн 21 дэх удаагийн лекцийг Чингисийн одонт, Шинжлэх ухааны гавьяат зүтгэлтэн, Төрийн шагналт, Академич Хавтгайн Намсрай залуу эрдэмтдэд зориулан “Орчин үеийн физикийн шинжлэх ухаан ба ирээдүйн авьяасыг нээх зарим арга зам жишээнүүд” сэдвээр  Тусгаар тогтнолын ордонд унишна. Утас: 99045949

16.00 цагт МУБИС-ийн захирал Д.Мөнхжаргал оюутнуудынхаа хамт “Морьтон монгол” төслийн багийн гишүүн Математик Байгалийн ухааны сургуулийн Газар зүй аялал жуулчлалын ангийн оюутан М.Батчулуун, Н.Ганзориг, Ц.Даваахүү нарыг хүлээн авч уулзалт зохион байгуулна. Уулзалт МУБИС-ийн хичээлийн төв байрны 312 тоот танхимд болно.

18.00 цагт "Хѳгжил ба Эдийн засгийн аюулгүй байдал" Үндэстний хөгжлийн төлөөх хэлэлцүүлэг ШУТИС 2-р байранд болно.
Монголын хүний нөөцийн институтээс жил бүр уламжлал болгон зохион байгуулдаг "HR АWARDS 2014" ёслол хүндэтгэлийн арга хэмжээ "Их тэнгэр" цогцолборт болно. Утас: 70156474

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top