З.Баянсэлэнгэ гишүүн 9 саяын тендерийн асуудлыг үгүйсгэлээ

Автор | Zindaa.mn
2014 оны 12 сарын 17

УИХ-ын гишүүн З.Баянсэлэнгэ гишүүнийг ”Арз Суварга” ХХК-ийн нэр дээр 9 тэрбумын тендер авсан тухай мэдээлэл шуугиан тариад байсан. Тэгвэл гадаадад ажлаар яваа З.Баянсэлэнгэ гишүүн энэ мэдээллийг няцааж, үгүйсгэлээ. Тэрбээр өчигдөр фэйсбүүк хуудастаа "Сайт дээр гарч байгаа болон сэтгүүлчдийн бичсэн захиалгат, гүтгэлгийн зүйлийг уншаад эзэд нь улстөрчид байдаг тул гэж ойлгож ханддаг байлаа. Гэтэл дэндэнэ гэхэд арай биш ээ. Бусдын адил шүүх цагдаа гээд яах вэ гэж бодож байсан хандлагаа өөрчлөхөөс” гэж бичжээ. Тэрбээр энэ тендер авсан гэх асуудлыг өөрийнх нь нэр хүндэд халдсан гэж үзэж байгаа бөгөөд шүүхийн байгууллагад хандах бололтой.

Т.Гэрэл

Сэтгэгдэл ( 1 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
ЯАДАГ ЮМ(202.72.245.194) 2014 оны 12 сарын 17

тэртэй тэргүй мөнгөтэй хулгайч хулгайлж байхаар мөнгөгүй нэг нь хэдэн бор юмтай болог л дээ

0  |  0
Top