Нийслэлийн захиргаа 186 хүнийг цомхотгохоор боллоо

Автор | Zindaa.mn
2014 оны 12 сарын 17

Улсын төсвийг урсгал зардлыг танах зорилгоор төрийн байгууллагуудын орон тоонд цомхотгол хийж байгаа. Нийслэлийн засаг даргын тамгын газар гэхэд Засаг даргын 6 орлогчийн 4-ийг нь хасахаар болсон. Үүнээс гадна дүүрэг, агентлагуудын орлогч, орон тооны зөвлөхүүд гээд 182 хүнийг цомхотгохоор болжээ. Ирэх оны төсөвтөө ч энэ хассан дүнг тусгасан байна.

Ажлаасаа гарч байгаа хүмүүст хуулийн дагуу зургаан сарын цалинтай нь тэнцэх хэмжээний тэтгэмж олгох бөгөөд энэ нь нийтдээ 2 тэрбум гаруй төгрөг болж байгаа аж. Мөн цомхотголд өртсөн хүмүүст боломжийн ажлын байр санал болгохоор болжээ.

Т.Гэрэл

Сэтгэгдэл ( 1 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
zailaaa(112.72.13.6) 2014 оны 12 сарын 17

15 онд 45 хүн 2,7 тэрбумын урамшуулал хүртэнэ Нийс­лэлийн НИТХ-ын төлөөлөгчид өөрсдийн урамшууллаа хассангүй. Нийт 45 хүн улирал тутамдаа тус бүр 10 сая төгрөгийн урамшуулал хүртдэг бсан. Эдийн засаг хямралтай, улс орны төсөв санхүү хомсодсон үед дээрх урамшууллыг хэмнэж болно хэмээн 2015 оны төсвөөс хасч тооцсон ч төлөөлөгчид нь зөвшөөрсөнгүй бүр дур мэдэн нэмжээ. Ийнхүү таналтын гадна үлдэж чадсан 2.7 тэрбум төгрөгийн урамшууллыг төлөөлөгчид авах нь тодорхой болжээ. Ингэхдээ улирал тутамд авч байхаар төсөвт суулгажээ. ЭНЭ ОДОО ЮУ ВЭЭ

0  |  0
Top