Нэг дугаараас 217-1000 гаруй хуурамч дуудлага ирж байна

Автор | Zindaa.mn
2014 оны 12 сарын 17

Айн сандарсан, бэрхшээл тулгарсан, өвдөж зовсон иргэд ЦЕГ-ын харьяа Мэдээлэл шуурхай удирдлагын төвийн 101, 105, 102, 103 тусгай дугаарт хандаж шуурхай дуудлага өгдөг.

Дуудлага бүхэн хариуцлагатай, яаралтай, түргэн шуурхай байдлыг хангах ёстой байтал энэ үйл ажиллагааны хэвийн байдлыг хангахад саад учруулж тоглосон дуудлага хийдэг хүмүүс цөөрөхгүй байгааг ЦЕГ-аас мэдээллээ. Нэг дугаараас 217-1000 гаруй дуудлага хийж яаралтай үйлчилгээ үзүүлэх ёстой сувгуудад саад учруулан удаа дараа үйлдэж байгаа нь алба хаагчдын ажиллах нөхцлийг хүндрүүлж байгаа юм.

Тиймээс иргэд та бүхэн бага насны хүүхдүүддээ анхааруулж, сэтгэцийн өөрчлөлттэй гэр бүлийн гишүүнийхээ гадагшаа гарах утасны дуудлагад анхаарахгүй бол тоглосон дуудлагын цаана бодит дуудлага өгч, яаралтай тусламж авах гэсэн иргэн хохирдог гэдгийг хэлж ойлгуулах зайлшгүй шаардлага байгааг санууллаа.

Дашрамд дуулгахад тус төвөөс хэлгүй, дүлий, хөгжлийн бэрхшээлтэй иргэдэд туслах зорилгоор тусгай дугааруудад мессэжээр мэдээлэл авах үйлчилгээг нэвтрүүлэхээр техникийн нөхцлөө хангаж, бэлэн болгохоор бэлтгэл ажил хийгдэж байгаа аж.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top