Төрийн нарийн бичгийн дарга нарыг сонгон шалгаруулалтаар авна

Автор | Zindaa.mn
2014 оны 12 сарын 18

Өчигдөр Засгийн газрын ээлжит бус хуралдаан болж дэд сайдуудыг томилсон.  Мөн тус хурлаар зарим яамны Төрийн нарийн бичгийн дарга нарыг томилсон юм. Тухайлбал :

1. Гадаад хэргийн яамны Төрийн нарийн бичгийн даргаар Бат-Амгалангийн Болдбаатар;

2. Боловсрол, соёл, шинжлэх ухааны яамны Төрийн нарийн бичгийн даргаар Шагдарсүрэнгийн Булга-Эрдэнэ;

3. Барилга, хот байгуулалтын яамны Төрийн нарийн бичгийн даргаар Равжихын Эрдэнэбүрэн;

4. Эрчим хүчний яамны Төрийн нарийн бичгийн даргаар Даваадоржийн Дэлгэрцогт

Харин зарим чөлөөлөгдсөн ТНБД нарын ажлын байранд Төрийн албаны хуулийн дагуу сонгон шалгаруулалт явуулах ба шинээр томилгодтол яамдын Төрийн захиргааны газрын дарга нар ТНБД-ын үүргийг хариуцан гүйцэтгэх юм.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top