Зам тээврийн яамны байрыг хүүхдийн эмнэлэг болгоно

Автор | Zindaa.mn
2014 оны 12 сарын 18

Өчигдөр болсон Засгийн газрын ээлжит бус хуралдаанаар олон асуудал хэлэлцсэнийн нэг нь 150 ортой хүүхдийн эмнэлгийг Зам тээврийн яамны байрлаж байгаа байранд байгуулах нь зөв хэмээн үзсэн байна.  Учир нь гаднаа машины зогсоол том гэж үзжээ. Эмнэлэг байгуулах үйл ажиллагааг хангах бэлтгэлийг эхлүүлж 2015 оны хоёрдугаар сарын 1-ний өдрийн дотор бэлэн болгох үүрэг даалгаврыг Эрүүл мэнд, спортын сайд Г.Шийлэгдамбад үүрэг болгосон байна.  Харин Соёл спорт, аялал жуулчлалын яам байрлаж байсан Засгийн газрын X байранд Зам тээврийн яамыг шилжүүлэхээр болжээ.

Д.Солонго

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top