Ичдэггүй дэд сайдуудад жилд 680 саяыг зарцуулна

Автор | Zindaa.mn
2014 оны 12 сарын 18

Шийдлийн Засгийн газар өчигдөр орой дэд сайдуудаа тодруулж, 15 яаманд 17 дэд сайдтай байх шийдвэр гаргасан. Учир нь өчигдөр өглөөнөөс эхлэн АН, МАН, МАХН дэд сайдын суудлаа булаацалдан, маргалдсан юм. Тиймээс Эрүүл мэнд спортын яам, Боловсрол, соёл шинжлэх ухааны яамыг тус бүр хоёр дэд сайдтай болгон маргааныг эцэслэж, хэн хэнийхээ сэтгэлд нийцүүлэн "бялуу"-гаа хуваасан нь энэ. ЭМСЯ-ны хувьд Т.Болдбаатар спортоо, МАН-аас сонгогдсон Атармаа эрүүл мэндээ хариуцна хэмээн тайлбарлаж байна. Эдийн засаг хүнд байгаа энэ цаг үед цөөхөн, чадварлаг хүмүүс ажлаа амжуулдаг байх нь бидний хийж чадах хэмнэлт. Гэтэл ямар ч хэрэггүй дэд сайдын суудлыг өөрсөддөө зориулан, нэг яаманд хоёроор нь үйлдвэрлэж байгаа нь хэрээс хэтэрсэн хэрэг.

Нэгэнт эвэлнэ, нэгдэнэ хэмээн хамтарсан улс төрийн намууд дэд сайдын суудлаа булаацалдан хэлсэн ярьснаасаа буцалтай нь биш, албан тушаал нэмж гаргаад л асуудлыг шийдчихлээ. Урьдын жишгээр Ч.Сайханбилэг Ерөнхий сайд болохдоо "Манай улсын эдийн засаг хүндэрсэн биш, хямарсан. Бидний хамгийн чухал анхаарлаа хандуулах ёстой зүйл бол нэгдүгээрт эдийн засаг, хоёрдугаарт эдийн засаг, гуравдугаарт эдийн засаг" хэмээж байсан. Хэлсэн ярьсан нь хатаагүй байхад Ерөнхий сайд албан тушаал “үйлдвэрлээд” эхэллээ. Тэрбээр хэмнэлт хийхийн тулд төрийн өмчийн 50 гаруй байгууллагыг татан буулгана гэдгээ ч мэдэгдээд амжсан. Улсын эдийн засаг хүнд байгаа учраас хаа хаанаа хэмнэлт хийж, бүсээ чангалах шаардлагатай гэж "хүндэт" Ерөнхий сайд хэлсэн ч энэ зөвхөн доод шатны албан тушаалтнуудад хамаатай бололтой. Манай улсын хамгийн хэрэггүй албан тушаал бол дэд сайд. Эрх баригчид өөрсөддөө зөөлөн суудал бэлдэхийн тулд урамшуулал болгон бий болгосон нэг тийм "сэнтий".

Нөгөө намынхаа хүний ажлыг хянахын тулд "гаргасан" дэд сайдад жилд 40 саяыг зарцуулна гэсэн үг. Үүнийг 17 дэд сайдаар үржүүлбэл 680 сая, хоёр жилээр үржүүлбэл 1 тэрбум 360 сая төгрөг гарч байна.

 Дэд сайдууд ямар ажил, үүрэгтэй хүмүүс вэ. МАН-ынхны тодотгож байгаагаар "ажлаа явуулахын тулд нэгнийгээ хянах зарчмаар ажиллах ёстой" гэж ярьж байна билээ. Хэрвээ сайдаа хянахын тулд дэд сайдтай байна гэвэл дэндүү цамаархсан юм болно. Нэг дэд сайд сард 1.2 сая төгрөгийн цалин авдаг. Дээр нь туслах, жолооч гээд олон хүн доороо ажилуулна. Ингээд бодохоор жилдээ нэг дэд сайдын орон тоонд 40 орчим сая төгрөг зарцуулдаг юм байна. Тэгэхээр 17 дэд сайдыг тэжээхийн тулд татвар төлөгчдийн чамгүй их мөнгө үр ашиггүй урсана. Өөрөөр хэлбэл нөгөө намынхаа хүний ажлыг хянахын тулд "гаргасан" дэд сайдад жилд 40 саяыг зарцуулна гэсэн үг. Үүнийг 17 дэд сайдаар үржүүлбэл 680 сая, хоёр жилээр үржүүлбэл 1 тэрбум 360 сая төгрөг гарч байна.

Эдийн засаг хүнд, 2014 оны төсөв нэг их наяд төгрөгөөр тасарсан, ирэх ондоо энэ хэмжээний өртэй орох гэж байхад эрх баригчид өөрсөддөө зориулан албан тушаал үйлдвэрлэж байгаа нь эх оронч сэтгэл мөн үү. МАН сөрөг хүчин хэвээрээ байсан бол дэд сайдын суудал нэмэх нь бүү хэл, цомхотго хэмээн чарлаж байх байлаа. Харин одоо тэд нэг тал болсон. Тиймээс эв, найртайгаар "бялуу"-гаа хувааж байна. Хувааж хүртэх "бялуу" нь багадаад ирэхээр нэмээд дэд сайдын суудал "хийчихлээ".

Хүний, тэр дундаа улс төрчийн ёс жудаг гэж зүйл баймаар. Гэтэл албан тушаал, зөөлөн суудал, эрх мэдлийн төлөө эрх баригчид, өнөөдөр ярьснаа маргааш мартаж байна. Цэнхэр дэлгэцийн өмнө эх орон, ард түмэндээ хайртай, тэднийхээ төлөө ажилладаг гэх боловч үнэн хэрэг дээрээ өөрсөддөө зориулан албан тушаал үйлдвэрлээд сууж байгаа манай улс төрчидөд ичих булчирхай гэж байдаггүй бололтой. Улс орны эдийн засаг хүнд байхад Засгийн газарт хамтарсан намуудынхаа арга эвийг олж, Ерөнхий сайдын суудлаа удаан хадгалаж үлдэх гэж хичээж байгаа Ч.Сайханбилэгт ч ичих нүүр гэж байдаггүй бололттой.

 Одоо тэд төрийн нарийн бичгийн дарга нараа томилно гэж бас нэлээдгүй юм болох нь мэдээж. Засагт хамтарч байгаа намууд албан тушаалтныхаа тоон дээр санал нэгдэхгүй, маргалдаад байвал Ерөнхий сайд нь нэмээд л гаргаад өгчих юм байна.

Л.Одончимэг

Сэтгэгдэл ( 7 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
зочин(202.21.118.98) 2014 оны 12 сарын 18

500 саяыг хаяж гарсан дэд сайдууд хэдэн тэрбумыг халааслах нь тодорхой

0  |  0
ард түмэн(202.131.225.197) 2014 оны 12 сарын 18

Ийм тэнэг үйлдэл хийж байгаа засгийн газар огцор.

0  |  0
ард түмэн(202.131.225.197) 2014 оны 12 сарын 18

Йим зардал гаргаснаас энэ мөнгөөр одоо дутагдаж байгаа хүүхдийн цэцэрлэг бариач ээ.

0  |  0
ард түмэн(202.131.225.197) 2014 оны 12 сарын 18

Хэнд ч хэрэггүй албан тушаал шүү дээ

0  |  0
Irgen(182.160.4.98) 2014 оны 12 сарын 18

Ded said hereggui shuu dee.saihanbileg iim durak shuu dee. Ogtsor erthen

0  |  0
зочин(202.179.22.158) 2014 оны 12 сарын 18

Дэд сайд гэж ёстой хэнд ч хэрэггүй, юу ч хийдэггүй албан тушаалдаа, Хамтарч байгаа үедээ л энэ хэрэггүй албан тушаалыг байхгүй болгосон бол, энэ засаг бодит, сайн зүйл улс оронд хийх байлаа, улс орон эдэнд хамаа алга аа

0  |  0
680 сая(202.21.106.104) 2014 оны 12 сарын 18

680 сая мөнгөөр юу хийж болох вэ? бодоод үзье.сургууль, цэцэрлэг ,төрөх газар өөр бас бус юм хийж болно байхаа,даанч тансаг хэрэглээтэй танхил амьтдын хоол боллоо доо.татвар төлөх хэрэг байна уу? сайханбилэг төсвийг танах тухай яриаад хийхээрээ яг эсрэгээр хийх юм.хэлснээ мартсан уу,эсвэл санаатай юу ичнэ гэж байх ч үгүй хулгайч нар юмаа

0  |  0
Top