“ТЭЦ-5”-ыг Францын компани барина

Автор | Zindaa.mn
2014 оны 12 сарын 18

Дулааны тавдугаар цахилгаан станцыг барих компани шалгарчээ. Тус компани нь Францын “Жи Ди Эф Сүэз”  бөгөөд нийт 25 жилийн хугацаатай “Ньюком”, “Поско Энержи”,  “Сожиц” компаниудтай хамтран ажиллахаар концессын гэрээнд гарын үсэг зурсан байна. “Тэц-5” төсөл нь 1.3 тэрбум орчим ам.долларын өртөгөөр босно гэж төлөвлөсөн бөгөөд улмөөр 450 мегаватт цахилгаан, 600 орчим мегаватт дулаан үйлдвэрлэх хүчин чадалтай, ус бага хэрэглэдэг, байгаль орчинд ээлтэй, өндөр чадамж бүхий сүүлийн үеийн технологийг ашиглан барихаар юм.

Д.Солонго

Сэтгэгдэл ( 1 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
аааа(202.72.246.106) 2014 оны 12 сарын 18

Ганц ч гэсэн сайн мэдээ байгаа нь яамай даа, сүүлийн үед байнга л сөрөг мэдээ гарч байна

0  |  0
Top