Г.Сарангэрэл хугацаанаасаа өмнө суллагдах боломжгүй боллоо

Автор | Zindaa.mn
2014 оны 12 сарын 18

Хууль зүйн сайд асан Х.Тэмүүжингийн нялх амраг гэгдэж хар тамхины хэрэгт холбогдон ял эдэлж байгаа Г.Сарангэрэлийн өмгөөлөгч Г.Батбаяр гомдол гаргажээ. Учир нь ШШГЕГ-ын харъяа эмэгтэйчүүдийн хорих 407 дугаар ангийн дарга, Хурандаа Амардоржийг хуулиас гажсан шийдвэр гаргасан , Үндсэн хуульд заасан хүнлэг байх эрхийг зөрчсөн, шоронжсон байдлыг дөвийлгөсөн шийдвэр гаргасан гэж үзэж байгаа аж.

 Түүний үйлчлүүлэгч Г.Сарангэрэл нь нийт эдлэх ёстой ялынхаа хоёрны нэгийг эдэлсэн учир магадлангаар суллагдах байсан гэж үзэж байгаа юм. Харин хурандаа Амардорж “Хоригдлууд манай хорих ангид ирснээсээ хойш заавал зургаан сар хоригдсоныхоо дараа магадлангаар суллагдах ёстой” гэсэн аман шийдвэрийг гаргасан аж. Энэ нь эрүүгийн байцаан шийтгэх хуульд заасан хугацаанаас өмнө тэнсэн харгалзах, магадланд хамрагдах боломжийг хаасан үйлдэл болж байна хэмээн үзэж  Г.Сарангэрэлийг хугацаанаас нь өмнө тэнсэн харгалзах боломжоор хангагдах эрхийг нь хязгаарлалаа.  Хэрвээ энэ гомдлыг нь хүлээж авахгүй бол дээд шатны байгууллагад хандана гэдгээ мэдэгдсэн байна.

Д.Солонго

Сэтгэгдэл ( 3 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
mongol irgen(122.201.21.228) 2014 оны 12 сарын 18

ene umguulugch zaluu uuruu denjiin myangiin zax deer angiin aris sumnii chenj bsan shhv dee uuruu huuli bielvvldeggvi bsan bj odoo biee vnelegchiig umuurch yawj bga ni zvgeer l uls tur sh de ayagvi bol baasanjav shig songuulid orood ireh wee dee

0  |  0
boojgoo(27.123.214.121) 2014 оны 12 сарын 18

HUULITAI ULS GEDGIIG SAIN SANTSGAI...MONGO HORONGO TANIL TALGUI BOL HUULI BGAI GRDGIIG MARTAJ BOLOHGUI .

0  |  0
aldarmaatai baritsma(112.72.13.74) 2014 оны 12 сарын 18

tegvel ter huniig haluun usaar tulsen emegtei magadlangaar garchaad baigaa biz dee. yagaad aaviin ohidiig alagchlaad baina.

0  |  0
Top