“Apple” Орост бүтээгдэхүүнээ зарахаа зогсоов

Автор | Zindaa.mn
2014 оны 12 сарын 18

“Applе” компани рублийн ханшийн уналтаас шалтгаалан ОХУ-ын хэрэглэгчдэд онлайнаар бараа бүтээгдэхүүнээ худалдаалахаа зогсоожээ. Ханшийн уналт нь Оросын зах зээлд тохирсон үнэ тогтооход хэтэрхий түвэгтэй байгаа учир ийм шийдвэр гаргасан гэж компани мэдэгдлээ.  Рублийн үнэ цэнэ буурч байгаагаас “Apple”-ийн бараа бүтээгдэхүүн Орост Европын бусад орноос даруй 20 хувиар хямд худалдаалагдаж байсан аж.

Рублийн америк доллартай харьцах ханш энэ долоо хоногт гэхэд 20 хувь уначихаад байна. Энэ бүхнийг зогсоохоор Оросын төв банк бодлогын хүүгээ 17 хувь хүртэл өсгөж, хоёр тэрбум ам.долларын интервенц хийсэн ч нөхцөл байдлыг дорвитой эргүүлэх шинж одоохондоо ажиглагдахгүй байна. Лхагва гарагийн ханшаар нэг ам.доллар 79 рубльтэй тэнцэж байв.

Б.Ариунцэцэг

Сэтгэгдэл ( 1 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Монгол хзн(203.194.118.106) 2014 оны 12 сарын 18

Оросууд илүү ухаалаг, аюулгүй байдлыг хангасан утас үйлдвэрлээд Хятадын даргад бэлэглэсэн, дарааа нь Английн зах зээлд гаргаж байна. Олон улсад террорист утас гэж байна шүү, яагаад гэвэл хамгаалалтыг нь эвдэж чадахгүй болохоор.

0  |  0
Top