”Зүрх зогсохгүй” кинонд Ice top хамтлагийн Хаагий тоглох байжээ

Автор | Zindaa.mn
2014 оны 12 сарын 18

Нээлтээ хийснээсээ хойш залуусын сэтгэл зүрхэнд нэгийг бодогдуулж кино театруудын хамгийн эрэлттэй кинонуудын нэг байсаар байгаа "Зүрх зогсохгүй" адал явдалт уран сайхны кинонд хип хоп одод тоглосон гэдгээрээ онцлог болсон. Уг кинонд нийгмийн янз бүрийн давхаргын төлөөлөл дөрвөн залуугийн тухай гарах бөгөөд тэдгээр залуус цэргийн албанд татагдсанаар үйл явдал өрнөдөг. Харин тэднийг хилийн цэрэгт татагдан ирэхэд ахмад Дорж хүлээн авч дөрвөн залууг цэргийн эрдэмд сургадаг. Анх "Зүрх зогсохгүй" киноны ахмадын дүрд Ice top хамтлагийн Хаагий тоглох байсан боловч киноны зураг авалт эхэлхийн өмнөх нь хүнд өвчний улмаас өөд болсон аж. "Зүрх зогсохгүй" киноны төгсгөлд Б.Хатанбаатар буюу Хаагийд хүндэтгэл үзүүлэн кинонд тоглох байсан тухай дурьдсан байдаг.

 

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top