Д.Цогтбаатарын 5 жилийн ялыг хэвээр үлдээлээ

Автор | Zindaa.mn
2014 оны 12 сарын 18

Өнөөдөр Тагнуулын ерөнхий газрын Сөрөх тагнулын газрын дарга асан, хурандаа Д.Цогтбаатарт холбогдох хэргийн давж заалдах шатны шүүх өнөөдөр боллоо. Түүнд АТГ-аас гурван хэрэгт холбогдуулах мөрдөн шалгах ажиллагаа явуулсан бөгөөд мөрдөн шалгах явцад албан тушаалын эрх мэдлээ урвуулан ашигласан үйлдэлд ял төлөвлөж бусад хэргийг нь хэрэгсэхгүй болгох шийдвэрийг анхан шатны шүүхээс гаргаад байсан. Тэгвэл өнөөдөр давж заалдах шатны шүүх анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж таван жилийн хорих ял оноосон байна.

Д.Солонго

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top