2014 оны шуугиан тарьсан онцлох 10 бичлэг

Автор | Zindaa.mn
2014 оны 12 сарын 19

Айлчлан ирж буй шинэ оны босгон дээр zindaa.mn сайт 2014 оны онцлох үйл явдлыг уншигч та бүхэндээ хүргэж байгаа билээ. Энэ удаад манай сайт онцлох бөгөөд олны анхаарлыг татсан видео бичлэгүүдийг хүргэхээр бэлтгэлээ. Ингээд олон дундаас онцгойрох бичлэгүүдийг сонирхоно уу.

  1. Бие жижиг ч бэлчээр том Ерөнхий сайд асан Н.Алтанхуяг Сагсан бөмбөгийг өөрийнхөө хэмжээнд эвлэгхэн тоглов. Энэ спортыг өндөр хүн заавал тоглох албагүй...
  2. Н.Алтанхуягийн бас нэг авъяас "хип хопоор үглэх". Энэ хорвоод дуулна чиг, уйлна чиг, удирдана чиг ...
  3. В.Путин Монголд ирээд уйлсан уу, унтсан уу?
  4. Эдийн засгийн байдал хүндхэн байгаа ч шинэ жилийн баяраар албан байгууллагууд “Монита” зарлаж нэг нэгнийгээ баярлуулсаар. Харамсалтай нь бэлэггүй хоцрох нэгэн ч байна. Хамгийн гол нь сэтгэл шүү дээ.... Бэлэггүй монитагийн сэтгэлийн өчил нэг иймэрхүү.
  5. Эдийн засгийн хямрал байгаа үгүйг ч мэдэхгүй гэж УИХ-ын гишүүн Л.Эрдэнэцэцэгийн багагүй шүүмжлээд авсан.  Үнэндээ өөр хүнд тавьсан асуулт байсан гэх?
  6. Монгол бөхийн ур чадвар бяр чадал үнэхээр гайхалтай. Өвөрмонголчууд Санжаадамба зааныг дийлээгүйдээ ийн мэгшин уйлав...
  7.  Амьтан болгон өөрийн гэсэн хэлтэй. Тэгвэл амьтны хэлийг гарамгай сайн ойлгож, харьцаж чаддаг нь Баярмагнай.
  8. Хүүхэд гэдэг цагаахан ертөнц. Тэд өөрсдийнхөө ойлгосноор хариулт өгдөг. Түүний нэг жишээ бол энэ бяцхан хүү. Сэтгүүлчийн асуусан асуултын хариуг л өгсөн...
  9. Дуулах ур чадвар, сэтгэл зүрх энэ хүүд байна. Ирээдүйн алдарт мундаг дуучин болно оо.
  10. Хайр хэдэн настайд ч ирж болно гэдгийг бусдад сануулсан. Хайрынхаа төлөө тууштай тэмцэгч хэвлүүхэн хүү...

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top