Ерээд оны од Минжээгийн эзгүйд

Автор | Zindaa.mn
2014 оны 12 сарын 20

1990-ээд оны дунд үед олон сайхан дуугаараа залуусыг байлдан дагуулж байсан дуучин Э.Минжинсор эх орондоо иржээ. Тэрээр одоогоос арваад жилийн өмнө алс холын Америк орныг зорьсон юм. Уран бүтээлээ амжилттай туурвиж байсан түүнийг гэнэт харьд одоход гайхах хүн олон байсан. Хэвлэлүүд ч янз бүрээр таамаглан бичсэн.  Тухайлбал, арьс борлуулах мэс засал хийлгэсэн нь монголын цаг уурт тохироогүй гэх мэдээлэл нэлээд шуугиан дэгдээж байлаа. Гэвч тэрээр уран бүтээлийн ажлаа орхин багагүй хугацааг харьд үдсэн ч түүний тухай мэдээлэл эх оронд нь тасардаггүй байв. Харин тэрээр саяхан эх орондоо ирээд байгаа юм. Ингээд Минжээгийн эзгүйд хэвлэлүүд түүний тухай хэрхэн бичиж байсныг “Коммент” булан хүргэж байна.

  • Э.Минжинсор элдэв янзаар дуулж, энд тэнд нүцгэлж бариад ч амжилт олж шалиагүй.

“Тэргүүн ” сонин 2008.01.03  

  • Харин ч Номингоо бодвол сийрэгхэн сэтгэж, шал дэмий амьдралаа үрж байхаар явах сонголт хийж чадсандаа одоо өөртөө их баярладаг гэнэ лээ.

Монголын нэг өдөр” сонин 2008.01.09

  • Хэдийгээр түүний талаар “Америкт нэг нэртэй продюсертай таарч гэрээ хийсэн тул удахгүй дуулна" гэнэ гэж сонсогддог байсан ч тийм юм ер болоогүй аж.

Монголын нэг өдөр” сонин 2008.01.09

  • Минжинсор Грек эр нөхрийнхөө хамт удахгүй мэндлэх ихэр хүүхдүүдээ хүлээгээд догдолж суугаа.

Монголын нэг өдөр” сонин 2008.01.09

  • Монголдоо номер нэг Оюун эмчээр эрүү, шанаагаа тэгшлүүлж янзлуулж, нүдээ хөнхийлгүүлж, дараа нь арьсаа борлуулж байдгаараа төрөл арилжиж, зүсээ хувиргаад ч яалаа даа.

Монголын нэг өдөр” сонин 2008.04.18 

  • Өөрийнхөө шинэхэн имижинд тохируулан "Алтны уурхайн эзэн гэгдэх Очироо гэж намхан бор залуутай л хэсэгтээ нэр холбогдсон.

“Сэрүүлэг” сонин 2008.05.09

  • Минжээ яагаад ч од шиг гялалзаж чадахгүйгээ ухамсарлаад Америк явсан билээ.

news.mn 2008.06.03

  • Минжээ өнөөдөр Монголдоо дуучин нэр зүүгээд явж байгаа бол яг л Номин шигээ ад үзэгдэж, гоочлуулах байсан нь маргаангүй.

 Тэргүүн сонин” сонин 2008.07.09

  • Минжээг нөхөр хүүхдүүдийн хамт АНУ-д амьдарч буй гэж фэнүүд нь ойлгодог бол үгүй аж. Э.Минжинсор охидоо төрүүлэхээс өмнө нөхрөөсөө салжээ.

Factnews.mn 2012.02.26

  • Дуучин Э.Минжинсор монголын тамирчид олимпийн наадамд таван медаль хүртсэнд баярлаж найз нөхөд, элэг нэгтнүүдтэйгээ баярлаж, эх орноороо бахархаж байгаа аж.

Urlag.mn 2012.08.15  

  • Үзэгчид одоо ч түүний орон зайг үгүйлсээр байгаа.

 Time.mn 2013.02.01 

  • Э.Минжинсор, Э.Туул нар Manhattan-д цагийг зугаатай өнгөрүүлж явна.

Zun.mn  2013.08.19

  • Дуучин бүсгүй өөрийг нь усны дусал мэт хуулсан ихэр охидоороо гоён аз жаргалтай яваа.

Zun.mn  2013.08.19

  • Зун болохоор л Минжинсор ихэр хүүхдээ, грек нөхрөө дагуулаад Монголдоо ирж амрах гэж байна гэсэн цуу үг гардаг нь ёс мэт болов.

Chuhal.mn  2013.07.31

  • Хоёр охиноо мэндлээгүй байхад ааваас нь салж, ихэр охидоо ганцаараа өсгөж байгаа Минжээд хийх ажил мунддаггүй, тэгээд ч ээж Эрдэнэчимэг нь Америкт хамтдаа байгаа болохоор тэр болгон эх орондоо ирээд байх шаардлага гардаггүй биз.

Chuhal.mn  2013.07.31

  • Минжээ Америкаас ирж, Номиотой хамтарна.

Chuhal.mn 2013.01.22

  • Грек эртэй ханилж, ихэр охин төрүүлсэн Э.Минжинсор тун удахгүй Америкаас ирнэ.

Chuhal.mn 2013.01.22

  • Нөхрөөсөө салсан хэмээх шуугианы эзэн болсон Минжээ эх орондоо ирээд “Спайк”-ын найз Номиотойгоо хамтарч уран бүтээл хийх төлөвлөгөөтэй байгаа аж.

Chuhal.mn 2013.01.22

  • Экс “Спайк”-ын гишүүд эргэн нэгдэж, хоёр эмэгтэй гишүүнтэй хамтлаг байгуулвал Монголын рок попын ертөнцөд шинэ өнгө төрх орно. 

Info.mn 2013.01.22

  • Боломж гарвал шөнийн клубт дуулж, цайны газарт хүртэл зөөгчөөр ажиллаж явсан дуучин бүсгүй Грек залуутай хамт амьдарч, хоёр ихэр охинтой болоод уран бүтээлдээ бүрмөсөн цэг тавьжээ.

Zaluu.com

  • Түүний сонгосон гэр бүлийн амьдрал нь тийм ч бүтэлтэй байсангүй. Хэл, соёлоор харьцуулахын аргагүй өөр эртэй ханилж үзээд хамтын амьдралаа эцэслэсэн Э.Минжинсор эх орондоо сэмхэн ирдэг ч олны нүдэнд өртөхөөс ихэд эмээдэг.

Zaluu.com

  • 1990-ээд онд дуучин Э.Минжинсор шиг цуутай, шуугиантай од Монголд байсангүй. Үнэхээр халуухан л бүсгүй байсан.

Grandnews.mn 2014.06.18

  • Капитал засвар хийж, арьсаа бов бор болгож аваад алс холын Америкийг зорьсноос хойш усанд хаясан чулуу шиг алга болсон.

 Grandnews.mn 2014.06.18

  • Э.Минжинсор үр суулгаж ихэрлэсэн үү, хувь зохиолоор ихэртэй болсон уу гэдэг нь эргэлзээтэй.

Grandnews.mn 2014.06.18 

  • АНУ-ыг зориод арваад жил болсон Э.Минжинсорт уулзах хүмүүсийн уртаас урт дараалал үүсчээ.

Miss.mn 2014.12.15  

  • Минжээ ч хөөрхөн, цоглог хэвээрээ байна лээ шүү.

Miss.mn 2014.12.15  

А.Алтаа

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top