Хараа хяналтгүй 74 хүүхдийг илрүүлсэн байна

Автор | Zindaa.mn
2014 оны 12 сарын 19

 Энэ сарын 16-17-ны өдрүүдэд Хүүхэд гэр бүлийн хөгжлийн газар Улаанбаатар хотын Цагдаагийн газартай хамтран “Хараа хяналтгүй хүүхдийг илрүүлэх” нэгдсэн арга хэмжээг зохион байгуулсан юм.  Уг арга хэмжээний үеэр нийт хараа хяналтгүй 74 хүүхдийг илрүүлж бүртгэсэн бөгөөд байдлын үнэлгээг хийн, эрүүл мэндийн анхан шатны үзлэгт хамруулжээ. 37 хүүхдийг эцэг эх болон асран хамгаалагчид нь хүлээлгэн өгсөн бол үлдсэн 37 хүүхдийг асрамж халамжийн байгууллагуудад хүлээлгэн өгсөн байна.

Д.Солонго

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top