УБТЗ-ын Монголын талын хувьцааг ТӨХ-нд хүлээлгэн өглөө

Автор | Zindaa.mn
2014 оны 12 сарын 19

“Улаанбаатар төмөр зам” Монгол-Оросын хувь нийлүүлсэн нийгэмлэгийн Ерөнхий хорооны ээлжит хурал энэ сарын 11-12-ны өдрүүдэд болж өндөрлөсөн билээ. Уг хурлаар “УБТЗ”-ын даргыг томилох асуудлыг хэлэлцэж, Л.Пүрэвбаатарыг “УБТЗ”-ын даргаар томилоод байгаа. Тэгвэл Монгол Улсын Засгийн Газрын 2011 оны 357 тоот тогтоолоор  Монгол-Оросын “УБТЗ”-ын ХНН-ийн Монголын талын хувьцааг төмөр замын удирдлагууд өчигдөр Төрийн өмчийн хороонд албан ёсоор хүлээлгэн өгсөн байна.

Д.Солонго

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top