Таван толгойн тендерт “Peabody Energy” болон консерцуимын баг шөвгөрчээ

Автор | Zindaa.mn
2014 оны 12 сарын 19

Ерөнхий сайд Ч.Сайханбилэг эдийн засгаа аврахын тулд Таван толгойн нүүрсний төсөлд олон улсын тендер зарласан тухай манай сайт мэдээлж байсан. Тэгвэл тендерийн сүүлийн шатанд хоёр компани шалгарсан тухай барууны хэвлэлүүд мэдээллээ. Нэг нь АНУ-ын “Peabody Energy”, нөгөө нь “Energy Resources” компани болон Хятадын “Shenhua Energy”, Японы “Sumitomo” корпорациудын нэгдсэн консерциум шалгарч үлджээ.

Монголын төдийгүй дэлхийн хамгийн том нүүрсний ордод ажиллахаар үзэглэх компанийг өнөөдөр зарлана.

“Эрдэнэс таван толгой”-н Эдийн засаг, хөрөнгө оруулалт төлөвлөлтийн дарга О.Лхагвасүрэнгийн утсаар мэдээлснээр төрийн өмчит компани уурхайг хянах болно гэжээ.

Хятадын хилээс 240 км зайтай Таван толгойн ордод нийт 7.4 тэрбум тонн нүүрс байгааг тогтоосон билээ. Уурхайн төслийн хэдэн жилийн өмнө эхлүүлж байсан ч 2011 оны чанаргүй тендерийн улмаас Монголын засгийн гэрээгээ цуцлахад хүрсэн юм. Тухайн үед “Peabody”, “Shenhua” болон “OAO Russian Railways” компаниуд төслийг хэрэгжүүлэхээр шалгарсан байв.

Тендерт өрсөлдөгч олон улсын компаниуд Эрдэнэс таван толгойн хянадаг Таван толгойн ордын баруун, зүүн Цанхид хөрөнгө оруулахаар өрсөлдөж байгаа юм. Тендерт ялагч нь жилд 30 сая тонн нүүрс үйлдвэрлэж, үүнийгээ хоёр нүүрсний зах зээлд хүргэх ёстой аж.

Ерөнхий сайд асан, Монгол Улсын сайд М.Энхсайхан тендерийн материалыг судлах гол группыг удирдаж байгаа юм байна. “Групп тендерт ялагчийг аль болох хурдан сонгох сонирхолтой, үүрэгтэй байгаа” хэмээн О.Лхагвасүрэн хэлсэн байна.

Мөн тэрээр энэ удаагийн тендерт Японы компаниудыг сонирхол өндөртэй байсныг онцолжээ. Тус улсаас “Itochu”, “Sojitz” болон “Mitsui & Co” корпорациуд өрсөлдсөн байна.

Олон тэрбум метр тонн эрдэс баялагийг агуулж буй Таван толгой бол өндөр зэрэглэлийн коксжуулах нүүрсний дэлхийн хамгийн том орд юм. Энэхүү төсөл өмнө нь ихээхэн асуудалтай тулгарч байсан ч энэ нь өргөн хэрэглээний бараа бүтээгдэхүүний зах зээл унасантай холбоотой байв.

Тендер зарласан тухайгаа ерөнхий сайд Ч.Сайханбилэг “Өнгөрсөн жил манай улс Таван толгойн төслийг хөгжүүлэхээсээ өмнө дэд бүтцийг нь барих төлөвлөгөөтэй байсан. Хэдий тийм ч мөнгөний гацаанд орсон Засгийн газарт санхүүгийн шинэ эх үүсвэр олохын тулд ийм шийдвэр гаргасан” хэмээн тайлбарласан юм. Харин барууныхан шинэ ерөнхий сайдыг эдийн засгаа аврахын тулд зоримог шийдвэр гаргалаа хэмээн бичжээ.

Б.Ариунцэцэг

Сэтгэгдэл ( 4 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
mglm(150.129.142.99) 2014 оны 12 сарын 19

peabody ni hamaagui deer shuu dee. Delhiin nomer 1 shuu dee.

0  |  0
ggggg(202.72.246.106) 2014 оны 12 сарын 19

Oyu tolgoi shig tavan tolgoigoo taviad tuulaa hoo gej =))

0  |  0
Top