Ирцээ бүртгүүлсэн гишүүд хаачив?

Автор | Zindaa.mn
2014 оны 12 сарын 19

Өнөөдөр УИХ-ын чуулган 53 гишүүнтэйгээр 50-иас дээш хувийн ирцтэй эхэлсэн. Гэсэн ч яг одоогийн байдлаар чуулганы танхимд 18-хан гишүүн л сууж байна. Тиймээс "Одоо санал хураавал бүх хууль унахаар байна" гэж УИХ-ын дарга З.Энхболд хэллээ. Өнөөдөр чуулганаар Тамхины тухай хуулийн төслийн өөрчлөлтийг хэлэлцээд дэмжих боломжгүй гэж үзсэн юм. Дараагийн асуудлуудыг хэлэлцэж санал хураах гэсэн ч ирцээ бүртгүүлсэн гишүүд суудал дээрээ алга байна. Тэд хаачив?

Т.Гэрэл

 

 

Сэтгэгдэл ( 1 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Иргэний санал(202.179.20.87) 2014 оны 12 сарын 22

Хууль санаачлагчдаа, УИХ -ын эрхэм гишүүдийн хариуцлагагүй байдлыг эцэс төгсгөл болгох хууль санаачилж өгнө үү. Жилдээ хэдэн өдөр хуралдаж улс орон, ард иргэдийнхээ ирээдүйд хэрэгтэй хууль баталж, тулгамдсан асуудал хэлэлцэж суух ёстой байтал ийм байдалтай байх юм. Дарга нь ч гэж дарга гишүүд байхгүй гээд жиргэж суухын оронд шаг хийсэн арга хэмжээгээ аваачээ!

0  |  0
Top