Ажилгүйдлийн тоо 5 хувиар нэмэгджээ

Автор | Zindaa.mn
2014 оны 12 сарын 19

Өнгөрсөн сард манай улсын ажилгүй иргэдийн тоо 5 хувиар өссөн байна.  Гадаадын хөрөнгө оруулалт буурснаар улс орны эдийн засгийн нөхцөл байдал сүүлийн жил гаруй хугацаанд нэлээд хүндрээд байгаа. Үүнтэй холбоотойгоор цаашид ч ажилгүйдэл нэмэгдэх хандлагатай байгаа аж. Мөн бүртгэлтэй ажилгүй иргэдийн тоо 51,6 хувь байгаа ч үүний цаана 50 орчим мянган ажилгүй иргэд байгаа гэсэн тооцоо байна. Нийт ажилгүй иргэдийн 33 хувь нь дээд боловсролтой магистр, доктор бакалаврын зэрэгтэй бол 44 хувь нь бүрэн дунд боловсролтой, үлдсэн хувь нь бага боловсролтой аж.

Д.Солонго

Сэтгэгдэл ( 1 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
иргэн(202.21.106.131) 2014 оны 12 сарын 19

өө өнөө ерөнхий сайд чинь дахин 10000 -аар нэмэх гэнээ,ордонд л зөвхөн ажил амьдрал өрнөх бололтой.шар өдөр бор хоногоо яаж өнгөрөөх вэ? хүмүүсээ

0  |  0
Top