Урт цагааны урд талын автозамын зорчих хэсгийг нээлээ

Автор | Zindaa.mn
2014 оны 12 сарын 19

Нийслэлийн төсвийн хөрөнгө оруулалтаар Чингэлтэй дүүргийн Урт цагааны урд талын 0.24 км автозамыг байгалийн чулуугаар хучиж зорчих хэсгийг нээлээ. Тус ажлыг энэ оны 11 дүгээр сарын 19-ний өдрөөс эхэлж “Эко тогтол” ХХК гүйцэтгэсэн бөгөөд автозам нь 0.24 км, зорчих хэсэг нь 9 метрийн өргөнтэйгээр өөрчилж шинэчилжээ. Ингэснээр хөдөлгөөний аюулгүй байдал хангагдаж, тээврийн хэрэгслийн нэвтрэх чадвар сайжирна гэж тооцож байгаа юм.

Д.Эрдэнэ

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top