Налайх дүүргийн Засаг даргыг огцрууллаа

Автор | Zindaa.mn
2014 оны 12 сарын 19

Налайх дүүргийн Засаг дарга болох Х.Болдбаатарыг огцрууллаа. Өнөөдөр хуралдсан Налайх дүүргийн ИТХ-ын XI хуралдаанаар энэ асуудлыг хэлэлцэж гишүүдийн олонхи дэмжсэнээр  огцруулжээ. Түүнийг 2013 оны Орон нутгийн хөгжлийн сангийн 2.7 тэр бум төгрөгөөр хийсэн ажлууд нь хангалтгүй, тооцоо, судалгаа, зураг төсөл нь хийгдээгүйгээс 324 сая төгрөг эргэн татагдсан. Жил бүрийн газар зохион байгуулалтын төлөвлөгөөг баталж, хэрэгжүүлэхийг Засаг даргад үүрэг болгодог.  Гэтэл үүргээ мартан батлаагүй газруудад дур мэдэн газар олгосоор ирсэн байна. Өөрийн танил тал, найз нөхөд, намын гишүүддээ газар олгосон гэх хэд хэдэн үндэслэлийг гаргаж тавьжээ.

Д.Эрдэнэ

Сэтгэгдэл ( 1 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
зочин(112.72.13.111) 2014 оны 12 сарын 20

за, бас л нөгөө аль нэг намын нөхдүүдийн асуудал, хар ядаргаа .

0  |  0
Top