Д.Цогтбаатар: Яамныхаа Төрийн нарийн бичгийн даргыг ажилд нь оруулахгүй

Автор | Zindaa.mn
2014 оны 12 сарын 19

МАН-ын бүлгийн дарга С.Бямбацогт болон Барилга хот байгуулалтын сайд Д.Цогтбаатар нар АН анх тохирсон зүйлээсээ буцаж, дэд сайд, төрийн нарийн бичгийн даргын томилгоог хийлээ хэмээн мэдэгдлээ. Учир нь Барилга хот байгуулалтын Төрийн нарийн бичгийн даргыг салбарын сайдтай нь ярилцалгүйгээр томилсон аж. Энэ үеэр МАН-ын бүлгийн дарга С.Бямбацогт болон Барилга хот байгуулалтын сайд Д.Цогтбаатар нараас зарим асуултад хариулт авлаа.

С.Бямбацогт: АН хэлсэн ярьснаасаа буцаж байна

- Дэд сайд, төрийн нарийн бичгийн даргын томилгоог ямар зарчмаар хийнэ гэж анх тохиролцсон юм бэ?

- МАН-ын бүлэг өчигдөр хуралдаж АН-тай Засгийн газарт хамтарч  ажиллах талаар ярилцсан. МАН  Ерөнхий сайд, УИХ-ын даргын тавьсан саналыг бага хурлаараа хэлэлцээд Засгийн газарт хамтарч ажиллах шийдвэр гаргасан болохоос албан тушаал, сандал суудал горилж хамтраагүй. Бид асуудлыг шийдье, эдийн засгаа өөд нь татъя, ачааны хүндийг үүрэлцье, хариуцлагыг нь хамт хүлээе  гэж хамтарсан. Харамсалтай нь Засгийн газар хоёр дахь хуралдаанаараа эхнээсээ тохирсон зарчмаасаа ухарсан.  Анх МАН-д долоо,  ИЗНН, АН-д  тав, “Шударга ёс” эвсэлд гурван  дэд сайд хуваарилна гэсэн ч 15 дэд сайд нь 17 болж нэмэгдсэн. Бидний зүгээс Засгийн газрын бүтэц бүрэлдэхүүнийг цомхон, чадварлаг байх шаардлага тавьж байсан. Арга буюу 17 дэд сайдтай байх шаардлагыг хүлээж  авсан. Гэтэл дөрвөн яамны Төрийн нарийн бичгийн даргыг томилохдоо салбар хариуцсан сайдтай нь зөвшилцөлгүй, хулгайгаар томилсон нь итгэлцэл, зөвшилцлийг үгүйсгэж байна. Эхнээсээ тохирсондоо байхгүй бол цаашид хамтарч ажиллахад хэцүү. Тиймээс Ерөнхий сайдыг бүлгийн хуралдаа дуудаж,  энэ алдаагаа эргэж харахыг шаардсан байгаа.

- Ерөнхий сайд  ямар тайлбар хэлж байна вэ?

- Ажлын хэсгийн протоколд МАН-д долоон дэд сайд гэж бичсэн. Харин таван дэд сайдын талаар ороогүй, тохироогүй, яриагүй байсан учраас дэд сайдаа нэмж оруулсан гэж хэлсэн. Төрийн нарийн бичгийн дарга нарын томилгооны тухайд өмнөх бүтцээрээ үлдсэн дөрвөн яамны  төрийн нарийн бичгийн даргыг томилсон гэж  тайлбарлаж байна лээ. 10 сарын нэгэнд Ерөнхий сайд асан Н.Алтанхуяг тус тусдаа байсан Зам тээвэр, барилга хот байгуулалтын яамыг нэгтгэж оруулж ирсэн. Харин Ч.Сайханбилэг энэ хоёр яамыг буцаагаад салгасан. Үүнийг зөв гэж үзэхгүй байна.

- Албан тушаалын томилгоон дээрээ зөвшилцөж чадахгүй бол цаашдаа яах в?

- Зөвшилцөлд хүрнэ гэж итгэж байна.

 

Д.Цогтбаатар: Төрийн нарийн бичгийн даргыг томилох тогтоолд гарын үсэг зураагүй

Барилга хот байгуулалтын сайд Д.Цогтбаатараас энэ асуудлаар байр суурийг нь сонслоо.

Ажил хэрэгч хандлага нь салбарын сайдтайгаа Төрийн нарийн бичгийн даргаар хэнийг томилохоо зөвшилцдөг. Гэтэл  салбар хариуцсан сайдтайгаа огт зөвшилцөхгүй асуудлыг шийдсэн нь Засгийн газрын  хуулиа зөрчиж байна. Нөгөө талаасаа зүй ёсны зөвшилцөл явж байхад итгэлцлийн гол суриа үгүйсгэж байна. Бид энэ асуудлыг хүлээн зөвшөөрөхгүй. Одоогоор би тогтоолыг нь зураагүй байгаа. Зөвшилцөл дуустал энэ хүнийг ажилд нь оруулах боломжгүй. Зөвшилцлийн хүрээнд харилцан итгэл дээрээ үндэслэн бүх асуудлаа шийдэх боломж байхад ингэж хүч түрж асуудлыг шийдэх гэж оролдож байгаад МАН-ын бүлэг, Засгийн газарт ажиллаж байгаа гишүүд ч ойлгохгүй байгаа. Энэ асуудлыг Шадар сайд бид хоёр асуусан. Зөвшилцөл явж байгаа юм биш үү гэж асуусан. Тэгтэл энэ бол төрийн албан хаагчийн асуудал дээр ямар нэгэн тохиролцоо байхгүй гэж шууд алхаа цохисон. Алхаа цохих нь Ерөнхий сайдын эрх мэдлийн асуудал. Харин би тогтоолоо зурахгүй байх нь салбар хариуцсан сайд миний эрх мэдлийн асуудал. Тиймээс би энэ байр суурь дээр хатуу байна.

Энэ бол Төрийн албаны тухай хуулиар зохицуулагдах ёстой. Гэхдээ бид ачааг нь хувааж үүрэх гэж, ард түмний амьдралыг сайн сайхан байлгахын тулд, улс орноо хөгжүүлэхийн тулд энэ Засгийн газарт хамтарсан болохоос сандал суудал бодоогүй. Бид ажлаа явуулахын тулд хамгийн хүнд салбаруудыг авсан. Сангийн яам, Байгаль орчин ногоон хөгжлийн яам, Барилга хот байгуулалтын яам, Зам тээврийн яам, Хөдөлмөрийн яам гээд хүнд салбаруудыг хариуцаж байна. Энэ салбаруудад ахиц, дэвшил гаргахын тулд тухайн салбарт ажиллаж байгаа сайд нь гар, сэтгэл нийлж, нэг зорилгын төлөө хамтарч ажиллаж чадах багаа бүрдүүлэх бололцоо боломжийг нь олгох ёстой.  Энэ бололцоо бүрдэхгүйгээр сайдууд маань энэ хүнд салбарыг авч явахад хэцүү болно. Ажлаа явуулахын тулд л бид ийм асуудал тавьж байна.

Л.Од

Сэтгэгдэл ( 6 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
иргэн(202.21.106.165) 2014 оны 12 сарын 20

албан тушаалд очингуутаа л ингэж тэнэгтэх ч гэж дээ,хэнтэй ч болов хамтраад ажиллая гэхгүй бас нэг өөрийн хамсаатнаа авчирч тэжээх гээд л бохир заваан улс төрө хийхээ болиочээ,залхмаар юм.сайханбилэг эхнээсээ шантажид орлоо доо,ард түмнээ сонссон бол ингэхгүй байсан шүү.төрийн алба төрлийн алба болжээ,бүр хуульчилж аваач яршиг дараа нь ярих юмтай хуулийн дагуу шдээ гээд маанийгаа хуурч суухгүй юу,дүр эсгэсэн сонгон шалгаруулалт төрийн алба болж дээ,яана даа

0  |  0
irgen(150.129.141.55) 2014 оны 12 сарын 19

Ene uls turchid nertei luivarchid odoo heterch baigaa yum bish u. Turiin alban haagchid bur baraa tawaar, solij umsdug gutlaas ni dor unelegdej baih shiv dee. Turiin albani zuvlul Turiin nariin bichgiin dargiin, turiin alban haagchdiig hunii naimaa shig bolgood baihad yagaad yu ch duugrakhgui baigaa yum be

0  |  0
Toriin hariin yagaad(182.160.0.229) 2014 оны 12 сарын 19

zochin yagaad toriin nariin zaaval man namaas bna gej ed nar chine bur nuutsaar hamtarch ugsen tohirch ideheer sanaarhaj ehlee shuu dee.Barilga hot baiguulaltiin yam tiim muu ajilaagui harin ch mash sain ajillaj bsan yam hund baidald orson yam gechihjee boli za.

0  |  0
зевс(112.72.13.184) 2014 оны 12 сарын 19

төрийн албаны тухай хууль хэнд ч хамаагүй,ердөө улс төрчдийн тохироогоор томилдогн гэдгээ зарлаж байгаа юмуу даа,хуулиараа өрийн нарийн бичиг чинь төрийн захиргааны албан хаагч биз дээ.нөгөө талаас хархад төрийн албаны зөвлөл сонгон шалгаруулалтаа дүр төдий үзүүлбэр болгодог мэт харагдаж байна

0  |  0
zochin(202.179.10.74) 2014 оны 12 сарын 19

Alba shig turiig dampuuruulchhaad hamtariya gej baahan dalchignachihaad odoo hulhidaad l ene ardchilaliinhan arai bishee. Hamtarval hamtarsan shig hamtar chadahgui bol saihanbileg Beltreg enhbold nar zailaa ardchilal nertei masktai luivarchid

0  |  0
Зочин(180.149.97.77) 2014 оны 12 сарын 19

Зөв шдээ, хамгийн хүнд байдалд орсон яамдыг МАН-д өгчихөөд ажил хийх боломжоор хангах хэрэгтэй шдээ. Сайханхуяг боль боль эсвэл МАН засгаас гарах хэрэгтэй

0  |  0
Top