Цагаачид Оросыг орхиж эхэллээ

Автор | Zindaa.mn
2014 оны 12 сарын 20

Хөдөлмөрийн цагаачид Оросыг орхиж эхэлжээ. Өнөөдрийн байдлаар цагаач ажиллагсдын 25 хувь нь шинэ жилийн баярын дараагаар нутаг буцах юм уу, өөр улсууд руу явахаар төлөвлөж байна хэмээн Орост цагаачлагчдын холбооны тэргүүн Мухаммед Амин мэдэгдсэн байна.

Ажиглагчид үүнд хоёр зүйл нөлөөлж байгаа хэмээн үзэж байна. Шалтгаан нь рублийн ханш суларч байгаа болон, дараа оны эхнээс хөдөлмөр эрхлэгч цагаачдаас орос хэл, оросын түүх, хууль зүйн мэдлэгийн шалгалт авах болсон явдал хэмээн тодорхойлоод байна. 

2015 оны нэгдүгээр сарын 1-нээс цагаачдаас шалгалт авахад 30 мянган рублийн төлбөр нэхэж байгаа нь рублийн ханш унаж байгаа ийм үед  ажил хөдөлмөр эрхэлж амь зуулгаа залгаж байгаа олон хүнд дарамт болжээ.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top