АНУ Иракт 1300 цэрэг нэмж илгээнэ

Автор | Zindaa.mn
2014 оны 12 сарын 21

Иракын хэт даврагч исламистуудтай тэмцэхэд цэрэг нэмж илгээхээр болсон тухай Пентагон мэдээллээ. Исламын улс бүлэглтэй тэмцэхэд 1300 цэрэг нэмж илгээхээр болсон болсон байна. “Ирэх сарын сүүлээр 1300 цэрэг нэмж илгээнэ. Цэргүүд Иракийн аюулгүй байдлын албаныханд туслалцаа зөвлөгөө үзүүлж, нөгөө талаасаа өөрсдийгөө бэлтгэлжүүлэх юм” хэмээн Пентагоны төлөөлөл мэдэгджээ.

Одоогийн байдлаар АНУ тэргүүтэй Исламын улс бүлэглэлийн эсрэг олон улсын эвсэлд 60 гаруй орон нэгдээд байгаа боловч олонхи улс шууд бус оролцоотой байгаа аж. Харин хэт даврагчдын зүгээс агаарын дайралтыг зогсоохын тулд барууны иргэншилтэй иргэдийг барьцаалж, улмаар цаазаар авсаар байгаа юм. 

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top