Канад ОХУ-д газрын тос, аялал жуулчлалын хориг тавив

Автор | Zindaa.mn
2014 оны 12 сарын 21

Канадын Ерөнхий сайд Стефан Харпер Украйны хямралаас үүдэн эдийн засгийн шинэ хориг тавихаар болсон тухайгаа мэдэгджээ. Тэрээр “Канад улс Крымийн хойгийн задрал хийгээд зүүн Украйн дахь өдөөн хатгасан цэргийн үйл ажиллагааг хүлээн зөвшөөрөхгүй. Иймээс бид нэр бүхий Украйн болон Орос хүмүүсийн эсрэг эдийн засгийн шинэ хоригийг хэрэгжүүлэхээр болж байна. Үүнд аялал жуулчлалын хориг багтаж байгаа болно. Түүнчлэн ОХУ-ын газрын тосны хайгуул, олборлолтын салбарт мөн нэмэлт хориг тавихаар болсон” гэжээ.

Мөн “Бид бүхэн шаардлагатай нөхцөл бусад холбоотнууд болон түншүүдтэйгээ хамтран эдийн засгийн нэмэлт хориг арга хэмжээ авахад бэлэн байна” хэмээн мэдэгдэлдээ онцолсон байна.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top