2,5 сая төгрөг залилсан этгээдэд гурван жил 4 сарын ял оноожээ

Автор | Zindaa.mn
2014 оны 12 сарын 21

Дархан-Уул аймгийн харьяат А.Болд гэгч Мобикомын дугаарыг ашиглаж Сүхбаатар аймгийн 9951-тэй дугаарлалын сүүлийн дөрвөн оронг зохиож залган, тус аймгийн иргэдтэй холбогдож тэдний танил нь мэтээр хууран мэхэлж залилдаг байсан нь тогтоогджээ. Тэрээ нутгийн иргэд рүү залган “Сүхбаатар аймаг руу явж байна, замд машин эвдэрсэн, дугуй хагарсан, бизенгүй болсон” гэх мэтчилэн худал ярьж, Улаанбаатар хотын иргэдээс гуйж, дансыг нь ашиглан хохирогч нараас мөнгийг нь шилжүүлүүлдэг байжээ. Түүний ийм төрлийн найман удаагийн давдан үйлдлээр 2,510,000 төгрөгийг авчээ. Эрүүгйн хуулийн 148 дугаар зүйлийн 148.2  дахь хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж шүүхэд шилжүүлснийг Сум дундын 19 дүгээр шүүхээр хэлэлцээд шүүгдэгч А.Болдыг Эрүүгийн хуулийн 148.2 дахь хэсэгт зааснаар 3 жил 4 сарын хорих ялаар шийтгэж, хохиролд 2,510,000 төгрөг гаргуулахаар шийдвэрлэжээ.

Ж.Уран

Сэтгэгдэл ( 1 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
ард түмэн(202.131.225.197) 2014 оны 12 сарын 22

Мэдээж энэ хүн ийм хэрэг хийсэн юм чинь шийтгүүлэх нь зөв. Харин 2,5 сая доллар битгий хэл үүнээс илүү мөнгө хулгайлсан ,луйвардсан хүмүүс үүнээс илүү олон жил шийтгэл авч байж хуулийн шударга байдал үйлчлэнэ .

0  |  0
Top