Улаанбаатарт 5-10 хэмийн хүйтэн

Автор | Zindaa.mn
2014 оны 12 сарын 22

БАРУУН АЙМГУУДЫН НУТГААР: Үүлшинэ. Цас орохгүй. Салхи баруунаас баруун хойш эргэж секундэд 6-11 метр. Баян-Өлгийн өмнөд, Увс, Завханы нутгаар шөнөдөө 28-33 градус, өдөртөө 18-23 градус, Говь-Алтай, Баянхонгорынөмнөд хэсгээр шөнөдөө 15-20 градус, өдөртөө 4-9 градус, бусад нутгаар шөнөдөө 20-25 градус, өдөртөө 9-14 градус хүйтэн байна.

ТӨВИЙН АЙМГУУДЫН НУТГААР:Үүлшинэ. Шөнөдөө цас орохгүй. Өдөртөө зарим газраар бага зэргийн цас орно. Салхи зүүнээс баруун хойш эргэж секундэд 6-11 метр. Дархадын хотгороор шөнөдөө 30-35 градус, өдөртөө 18-23 градус, Хараа, Ерөө, Туул, Тэрэлж голын сав газраар шөнөдөө 21-26 градус, өдөртөө 12-17градус, бусад нутгаар шөнөдөө 16-21 градус, өдөртөө 6-11 градус хүйтэн байна.

ЗҮҮН АЙМГУУДЫН НУТГААР: Солигдмол үүлтэй. Цас орохгүй. Салхи зүүн хойноос секундэд 5-10 метр, зарим газраар секундэд 12-14 метр хүрч, явган шуурга шуурна. Шөнөдөө Хэрлэн, Онон, Халх голын сав газраар 21-26 градус, бусад нутгаар 15-20 градус, өдөртөө бүх нутгаар 6-11 градус хүйтэн байна.

ОТРЫН НУТАГ ХЭРЛЭНБАЯН-УЛААН ОРЧМООР:Солигдмол үүлтэй. Цас орохгүй. Салхи баруунаас секундэд 7-12 метр. Шөнөдөө 23-25 градус, өдөртөө 6-8 градус хүйтэн байна.

 

ГОВИЙН АЙМГУУДЫН НУТГААР: Үүлшинэ. Цас орохгүй. Салхи баруунаас секундэд 6-11 метр. Шөнөдөө Өмнөговийн нутгаар 11-16 градус, бусад нутгаар 15-20 градус, өдөртөө бүх нутгаар 3-8 градус хүйтэн байна.

УЛААНБААТАР ХОТ: Үүлшинэ. Цас орохгүй. Салхи баруун хойноос секундэд 5-10 метр. Шөнөдөө 17-19 градус, өдөртөө 8-10градус хүйтэн байна.

 

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top