Өнөөдөр идэр есийн жавар эхэлж байна

Автор | Zindaa.mn
2014 оны 12 сарын 22

Монголчууд бид өвлийн улирлын хамгийн оргил үеийг 81 хоногоор буюу есөн есөөр хэмждэг уламжлалтай билээ. Учир нь хүйтний эрч ес есөн хоногоор чангарч оргилдоо хүрээд дахин ес есөн хоногоор зөөлөр хавартай золгодог. Есөн ес хоногоор тооцон гурван ес дуусахад өвлийн жавар үргэн, хаврын улирал айсуй гэж үздэг. Ес аргын тооллын арванхоёрдугаар сарын 22-ны энэ өдөр эхэлдэг.  Энэ өдөр жилийн хамгийн богино өдөр, хамгийн урт шөнө тохиодог. Хэдийгээр нар наашилж буй ч монгол тооллоор өнөөдрөөс хүйтний эрчийг жинхэнэ утгаар нь мэдэрч эхэлдэг юм. Сарны зурхайн ёсны 24 улирлын нэг, өвлийн туйл нар буцах өдрөөс  эхлэн 81 хоногийг нялх гурав, идэр гурав, хөгшин гурав гэж хуваагдаг ажээ. Өнөөдөр ес эхэлж байна.

  • нэг есд нэрмэл архи хөлдөнө
  • хоёр есд хорз архи хөлдөнө
  • гурван есд гунан үхрийн эвэр хуга хөлдөнө
  • дөрөв есд дөнөн үхрийн эвэр хөлдөнө
  • таван есд тавьсан будаа хөлдөхгүй
  • зургаа есд зурайсан зам гарна
  • долоо есд довын толгой борлоно
  • найман есд нял шал болно
  • есөн есд ерийн дулаан болно гэдэг билээ. 

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top