ССАЖЯ-ны байрыг эмнэлэг болгох боломжгүй гэж дүгнэжээ

Автор | Zindaa.mn
2014 оны 12 сарын 22

Засгийн газраас хуучин ССАЖЯ-ны байрыг хүүхдийн эмнэлэг болгох шийдвэр гаргасан. Гэвч энэ асуудлаар байгуулагдсан ажлын хэсгийн дүгнэлтээр ССАЖЯ-ны байрыг эмнэлэнг болгох боломжгүй гэсэн дүгээлт гарчээ. Учир нь энэ байр нь хэтэрхий хуучирсан бөгөөд агааржуулалт байхгүй, гэрэлтүүлэг муу. Барьсан мод нь илжирсэн байдалтай байгаа аж. Тиймээс хэрэв эмнэлэг байгуулбал шаардлага хангахгүйн дээр халдварт өвчин гарах магадлалтай гэж үзсэн байна. Харин Зам тээврийн яамны байрыг эмнэлэгт болгох боломжтой гэсэн дүгнэлт гаргажээ.

Т.Гэрэл

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top