Г.Алтанхүүд холбогдох хэргийн шүүх хурал өнөөдөр болно

Автор | Zindaa.mn
2014 оны 12 сарын 22

Г.Алтанхүүд холбогдох хэргийн шүүх хурал өнөөдөр дүүргийн эрүүгийн хэргийн нэдгүгээр шүүх дээр болох гэж байна. Түүнийг хамтран амтьдрагч бүсгүйгээ 48 цагийн турш зодож, амь насыг нь хөнөөсөн гэх хэргээр шүүж байгаа бөгөөд анхан шатны шүүх түүнд холбогдох хэргийг хэлэлцээд нэмэлт мөрдөн байцаалтад буцаагаад байсан юм. Харин нийслэлийн прокурорын газрын мэдээлж байгаагаар Г.Алтанхүү нь найз бүсгүйгээ зодож, олон тооны шарх сорви үлдээж, амь насыг нь бүрэлгэсэн болохыг нь тогтоосон байна. Түүнчлэн уг хэрэгт холбогдуулан Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн нэр бүхий эмч нарт эрүүгийн хэрэг үүсгэсэн тухай мэдээлэл цацагдсан юм.

Д.Солонго

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top