Арилжааны банкуудын гомдлыг өнөөдөр хэлэлцэнэ

Автор | Zindaa.mn
2014 оны 12 сарын 22

Шударга өрсөлдөөн хэрэглэгчийн төлөөх газраас арилжааны банкууд үйлчлүүлэгчдээс нэг хувийн шимтгэл авдаг нь хууль зөрчсөн үйлдэл хэмээн үзэж шаардлага хүргүүлсэн. Мөн банкуудыг шимтгэл авахаа зогсоох, өмнө нь авч байсан шимтгэлийг буцааж олгохыг шаардсанын арилжааны банкууд эсэргүүцэн шүүхэд хандсан билээ.  Банк болон ШӨХТГ-ын хоорондох уг асуудал өнгөрсөн оноос эхэлсэн ч одоог хүртэл ямар нэгэн шийдэлд хүрээгүй байгаа нь банкууд шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлагаа хэд хэдэн удаа өөрчилсөнтэй холбоотой аж. Тэгвэл өнөөдөр дүүргийн захиргааны хэргийн анхан шатны 20 дугаар шүүхэд арилжааны банкуудаас гаргасан гомдлыг хэлэлцэхээр болсон байна.

Д.Солонго

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top