Дэлхийн аварга С.Цэрэнчимэдэд хоёр өрөө байр бэлэглэлээ

Автор | Zindaa.mn
2014 оны 12 сарын 22

Өчигдөр Монголын чөлөөт бөхийн холбооны Шинэ жилийн баярын цэнгүүн болжээ. Энэ үеэр тус холбооны дэд Ерөнхийлөгч “Алтай констракшн” компанийн ерөнхий захирал, Х.Бат-Эрдэнэ ДАШТ-нээс алтан медаль хүртсэн С.Цэрэнчимэдэд хоёр өрөө байр бэлэглэлээ. Мөн ДАШТ-ээс хүрэл медаль хүртсэн О.Бурмаа, Г.Мандахнаран, Э.Ням-Очир нарыг тус бүр 2 сая төгрөгөөр урамшуулж, олон улсын хэмжээний мастер Э.Бэхбаярыг ирэх оноос компанийхаа нэр дээр барилдуулж байх болсноо зарласан. Тус компани нь энэ онд өмнө нь Гавьяат тамирчин С.Батцэцэг, Г.Мандахнаран, О.Насанбурмаа нарт байр олгосон ажээ.

Мөн энэ үеэр МЧБХ-ны ерөнхийлөгчийн нэрэмжит 500 ам.долларын шагналыг 2014 онд дэлхий, тив, үндэсний хэмжээнд спортын өндөр амжилт гаргасан дасгалжуулагч, бөхчүүд, шүүгчдэд олгосон байна.

Т.Гэрэл

Сэтгэгдэл ( 4 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Baynhongor(202.179.10.94) 2014 оны 12 сарын 23

Dagwa awargiig l bair ogch bga gj garchignaas n oilgoloo. Bayr hvrgey.

0  |  0
Zochin(202.70.46.199) 2014 оны 12 сарын 22

Bayar hurgei! Bairaa hurdan huutsulduj avaarai, umnuh huhduud bair avaagui bh shuu

0  |  0
kkkk(108.247.248.150) 2014 оны 12 сарын 22

Choloot bohiin holboo yadag iym bair olgodog baiguulaga iumyy? Teden hund bair omno n ogloo odoo terend bair ogch bainaa geed baih iym. Aytaihan nairuulaga ene teree hynaad bichij chaddagui l iym baihdaa hoorhii...

0  |  0
иргэн(202.21.106.133) 2014 оны 12 сарын 22

сайн байна,нэг монгол,нэг тамирчны ч болов амьдрал дээшлэж байгаад иргэн би баяртай байна,гавъяа шагнал бол яахав вэ,ач холбогдол багатай болсон байна шдээ. байр өгсөн компанийн хамт олонд баяр хүргэж ажлын амжилт хсье

0  |  0
Top